" Амташсан хэрээ 13 дахина" А. Сүхбат аа!! ЖДҮ-ээр эхэлж, Хөгжлийн банкаар үргэлжилсэн 18 тэрбумын зээлээ төл!!!

Нийгэм
khiimori.co@gmail.com
2022-01-29 12:15:26

" Амташсан хэрээ 13 дахина" 

А. Сүхбат аа!! ЖДҮ-ээр эхэлж, Хөгжлийн банкаар үргэлжилсэн  18 тэрбумын зээлээ төл!!!

ЖДҮ-ээс тэрбумын зээл авч амташсан  А.Сүхбат  УИХ-ын гишүүн байхдаа Хөгжлийн банкнаас 18 тэрбумын зээл авчээ. Одоо болтол төлөөгүй!!

А.Сүхбат нь Төв аймгаас УИХ-ын гишүүн болонгуутаа 2017 онд ЖДҮ  болон Мал хамгаалах сангаас  тэрбумын  зээл авсан. А. Сүхбат нь 2018.06.07-нд өөрийн төрсөн дүү Агваансамдангийн Баттөгсийн эхнэр Г.Буяндэлгэрийн нэр дээр бүртгэлтэй  "Түгээмэл түмэн хишиг" компаний нэрээр Хөгжлийн банкнаас 18 тэрбум төгрөгийн зээл авсан ч өнөөдрийг болтол  төлөөгүй. Хүү, алданги нь өнөөдрийг байдлаар  20 гаруй тэрбум болчихоод байна. Эрх мэдэлтнүүд авсан зээлээ төлөхгүй, төрөөс төлүүлөх талаар ярьж байгаа энэ үед Хөгжлийн банкнаас зээл аваад төлөөгүй улс төрчдийг ил тодоор энэ мэтээр бүгдийг нь зарлана. Олны хүчээр авсан зээлийг нь төлүүлэх болно. Авлигын сүлжээ Монголыг  аалзны тор шиг хэржээ.

 Мэдэгдэл гаргаад байсан МАН одоо өөрсдийнхөө  энэ мэт  гишүүдтэй тэмц!!!


Сэтгүүлч Б.Отгон 2022.01.29

Холбоотой мэдээ