Даварсан хятадууд улсын маань төв талбайд жагсахад эзэнгүй улс мэт ганхийх нохой ч тэнд байсангүй

Улс Төр
khiimori.co@gmail.com
2022-01-30 02:34:15

“Монгол, Хятад улсыг энх тайвнаар нэгтгэхийг дэмжих нийгэмлэг” гэх байгууллагын хятад иргэд өнөөдөр манай улсын төв талбай дээр ийнхүү лоозон агсаж, уриа хэлж зогсчээ.

Тэгэхэд ямар ч эзэнгүй улс мэт ганхийх нохой ч тэнд байсангүй. Тэгсэн хэрнээ сошлиар дүүрэн муусайн хужаа нарыг ална тална хэмээн сэтгэгдэл бичсээр байна.

Д.Сүхбаатарын талбайд улсынхаа иргэдийг жагсаж, үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө хүйс ялгалгүй хөөж туун, эр бяраа гайхуулж, гар хөлийг нь мушгин барин авч оддог цагдаа хүчний байгууллагын нэг ч ажилтан үзэгдсэнгүй.


Нэгэн иргэн “Нөгөө 50 000$ хөрөнгө оруулагч нар чинь Монголын иргэн болчихоод Монголыг Хятадад нэгтгэх хүсэлт гаргаж байна гэнээ. Одоо цаашид 3 саяас дээш хужаанууд орж ирээд Монголын иргэн болж, талбай дээр 3 сая хужаа жагсана. Санал хураалт авахад монголчууд 100 хувь Хятадад нэгдэх хүсэлтэй гэж гарна. Тэгээд юу болохыг ойлгож байгаа биз дээ” хэмээн сэтгэгдэл бичжээ.


Д.Ганхуяг, Х.Булгантуяа, Г.Амартүвшин, Д.Өнөрболор, П.Анужин гишүүдийн өргөн бариад байсан тус хуулийн төсөл өргөн баригдсан даруйдаа нийгэмд хүчтэй шүүмжлэл дагуулснаар санаачлагч гишүүд П.Анужин, Д.Өнөрболор нар “Хуулийн төсөлд өөрчлөлт оруулснаа Х.Ганхуяг бидэнд мэдэгдээгүй” хэмээн тас мэлзэж, тус хуулийг эгүүлэн татаад байсан билээ.


Харин Д.Ганхуяг, Х.Булгантуяа нар санаачилсан балагт хуулиа цээжээрээ хамгаалж хэвлэлийн хурал хийж улайраад ч тусыг эс олсон юм.

Уламжлалт сар шинийн баяраа тэмдэглэх гээд бужигнаж байх зуур тэтгэвэр тэтгэмж нэмж, Хөгжлийн банкны өр зээл, ул боовны хэрүүл, Ё.Отгонбаярын дуулианаар сэтгүүлчид болон иргэдийн анхаарлыг өөр зүгт хандуулж байгаад иргэдийн хөдөлгөөнүүдийн эсэргүүцэлтэй тулгарч буцаагдаад байсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийг УИХ-аар баталчихсан юм биш биз?

Тусгаар тогтнолд халтай энэхүү хуулийг нууцаар баталсан байх магадлалтай, хардлага төрүүлэм үйл явдал болсоор байна:

Энэ сарын 27-ны өдөр Чингис хаан зочид буудалд хятадууд ирж буудаллахаар автобуснаас бууж буй бичлэг тавигдсан. Улсын маань хил хаалттай байхад тэд хаанаас ийнхүү ирэх болов?


Нийтлэлч, сэтгүүлч Р.Эмүүжин цаг үеийн өрнөж буй үйл явдлын тухайд даацтай нийтлэлүүд бичиж, цахим хуудсандаа нийтэлдэг билээ. Гэтэл тэрээр бичсэн постоо устгасан нь бас л нэг эргэлзээ төрүүлэв.


Хөрөнгө оруулалтын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж батлаагүй гээд албан ёсоор мэдээлчих гишүүн л байхгүй орон юм даа, гайгүй байгаа?


Холбоотой мэдээ