Монгол улсад үндэсний хэмжээнд хүчин чармайлт гаргасны хүчинд хүүхдээ орхих нь багасчээ

Нийгэм
khiimori.co@gmail.com
2022-02-01 13:00:25

Монгол Улсын нийслэлд 823 хүүхэд асрамжийн газарт амьдарч байгаа бөгөөд сүүлийн таван жилийн хугацаанд тус асрамжийн газрын 53 хүүхэд үрчлэгдсэн гэж Нийслэлийн цагдаагийн газраас мэдээллээ. Ц.Мөнхбаяр хэлэхдээ хүүхдээ өгөхөөр шийдсэн айлуудын ихэнх нь санхүүгийн хүндрэлээс болж ийм зүйл хийсэн хэмээсэн байна. Гэсэн хэдий ч хаягдсан хүүхдүүдийн тоо буурсан гэж тэр хэлжээ.Хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэж буй цагдаагийн ажилтан Т.Болормаа хэлэхдээ Хүүхдийг хаясан гэмт хэрэг үйлдвэл 12 жил хүртэл хорих ялаар шийтгэх хуулийн заалт нэмэгдэн үндэсний хэмжээний хүчин чармайлт гаргасан нь энэ гэмт хэргийг таслан зогсооход тус дөхөм болсон гэж үзэж байна. Гэсэн хэдий ч эрх баригчид үрчлэлтийг хүнд хэцүү, төвөгтэй журам болгох хандлагатай байдаг гэж зарим хүмүүс маргасаар байна.

• ЦЕГ-ын Хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Т.Болормаа:

Эрүүгийн хуулийн 16.3 дахь хэсэгт заасан “Хүүхдээ хаях, төөрүүлэх” гэмт хэрэг өнгөрсөн онд цагдаагийн байгууллагад зургаа бүртгэгдсэн. Энэ Эрүүгийн хуулийн 16.3-т “Эцэг эх, асран хамгаалагч нь хуулиар хүлээсэн хүүхдээ асран хамгаалах үүргээсээ зайлсхийж, хүүхдээ зориуд хаяж төөрүүлсэн” бол тухай хүнийг нийтэд тустай хөдөлмөр хийлгүүлэх, торгох, хорих ялаар шийтгэдэг. Энэ хэргийн улмаас тухайн хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, нас барсан тохиолдолд 5-12 жил хүртэлх хугацааны хорих ял шийтгэнэ гэдэг хуулийн хариуцлагатай байдаг. 

• Нийслэлийн ГБХЗХХ-ийн Асрамж, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Мөнхбаяр:

“Ер нь бол сүүлийн таван жилийн хугацаанд үрчлэлттэй холбоотойгоор асрамж, халамжийн төвөөс 2015-2021 оны хооронд 53 хүүхэд үрчлэгдсэн гэсэн статистик тоон мэдээлэл гарсан. Нийгмийн хүндрэл, бэрхшээлүүдтэй холбоотойгоор орон гэргүй, гудамжны, тэнэмэл хүүхдүүд гэх ойлголт их байсан. Сүүлийн үед энэ хандлага гайгүй болсон. Хараа хяналтгүй хүүхдүүд цөөрсөн” гэв.

• Иргэн О.АНАР

“Манай нэг найз байдаг. Нөхөртэйгөө олон жил ханилаад хүүхэдтэй болдоггүй байсан. Эцэст нь тэр хоёр маань яахаар шийдсэн бэ гэхээр хүүхдээ үрчилж авахаар болоод зохих байгууллагуудад хандсан. Гэтэл бүрдүүлэх бичиг баримт нь их ажиллагаатай учир цаг хугацаа их орсон. Зарим бичиг баримтаа хөөцөлдөх талд нь бид хамтдаа явсан. Их төвөгтэй юм билээ” гэв.


Холбоотой мэдээ