ЗУРХАЙ2022: Хонины ордныхон жинхэнэ хүчирхэг тоглогч гэдгээ бүгдэд харуулна

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2022-02-03 06:15:41

Хүч чадалтай Ангараг гараг нь адал явдал, өөдрөг үзлийн бэлэгдэл болох Нумын ордтой хослох тул 2022 он эхнээс л та өөрийн хүсэл тэмүүллийг мэдрэх болно. Та тийм ч сайн төлөвлөгч биш учир энэ тайван бус цаг үед тохиолдох гэнэтийн адал явдлууд нь танд таалагдана. Энэ жилийг дуусах хүртэл өөрийн амьдралаа сонирхолтой байлгах арга замуудыг хайж олоход түлхэц болно.

3-р сарын дундаас 4-р сарын дунд хүртэл нар таны ордонд зочлох үед та зоригтой дайчин байх болно. Энэ жил өнгөрсөн жилийнх шиг биш гэдгийг та мэдрэх болно. 2022 онд та амьдралд тулгарах аливаа бэрхшээлийг даван туулахад үргэлж бэлэн байх ба энэнд таны ордны гал махбод туслах болно. Энэ бол та жинхэнэ хүчирхэг тоглогч гэдгээ бүгдэд харуулах ээлж болсныг илтгэх тул та өөртөө хариуцлага хүлээж тэмцээрэй!

Энэ жил та сэтгэл хөдлөл болон оюун санааны шархаа эдгээх тал дээр ажиллахад хүргэнэ. Энэ энерги нь танд маш их таагүй мэдрэмж төрүүлэх болно. Гэвч хувь хүний өсөлтөнд гайхалтай боломжийг танд санал болгоно. 

Хонины ордныхон өөрийн дотор байгаа галыг дарах боловч хэзээ ч бүрэн унтраахгүй. 7-р сарын дундаас 12-р сарын сүүл хүртэл Чироны эсрэгцэх хөдөлгөөний үеэр та өөрийгөө хэт дутуу үнэлэхээ больж, өөртөө итгэлтэй болоход туслах өөрийн оюун санааны эдгэрлийг олохын тулд бүхий л боломжуудыг ашиглах хэрэгтэй.

Эх сурвалж: horoscope.com

Холбоотой мэдээ