Хүйтэн ба Халуун ус: Аль нь таны эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй вэ? Үүнийг хүн бүр мэдэж авах хэрэгтэй!

Эрүүл мэнд
khiimori.co@gmail.com
2022-02-08 08:16:31

Та шингэний дутагдалд орох нь хоол боловсруулах асуудал болон өтгөн хаталтаас авахуулаад толгой, үе мөчний өвчин гээд олон төрлийн өвчин эмгэг тусахад хүргэдэг гэдгийг мэдэх үү? Олон хүн ус уухыг юман чинээ тоодоггүй.

Хүний биеийн 60% ус учраас өдөр тутам ус ууж хэвших нь чухал. Зарим хүмүүс хүйтэн ус уухыг илүүд үздэг. Тэгвэл судалгаагаар бүлээн ус илүү эрүүл болохыг олж илрүүлжээ.

Эхлээд хүйтэн ус таны биед ямар нөлөө үзүүлдгийг хэлж өгье:

• Судас илүү нарийсаж, хоол боловсруулах системд доголдол үүснэ.

• Биед их хэмжээний цэр үүсэж, өвчин тусах эрсдэл нэмэгдэнэ.

Бүлээн ус уух ёстой 7 шалтгаан

1. Бодисын солилцоог сайжруулна

Бүлээн ус бодисын солилцоог эрүүл бас хурдан ажиллахад хүргэнэ. Ийм учраас та өглөө бүлээн усыг нимбэгийн шүүстэй хамт уугаарай.

2. Хоол боловсруулалтыг сайжруулна

Стакан бүлээн ус уух нь бие дэх хортой бодисуудыг гадагшлуулахад тусална. Өглөө буцалсан усыг бага зэрэг бүлээсгэж уувал, ходоод гэдсийг цэвэрлэдэг.

3. Цус цэвэрлэнэ

Уламжлалт эмчилгээнд бүлээн усны найрлагад хортой бактерийг устгах, цусыг цэвэрлэх бодис агуулагддаг гэж үзжээ – зэсэн аяганд өглөө босоод бүлээн усыг хийж уугаарай. Ингэснээр хоргүйжүүлэх, цэвэрлэх процессыг хурдасгах ач тустай аж.

4. Хэт таргалалт болон өндөр хэмжээний холестеринд эсэргүүцэл үзүүлнэ

Бүлээн ус болон нимбэг, лайм зэрэг исгэлэн жимсийг хамтад нь хэрэглэвэл, чихрийн шижин өвчинд сайн нөлөөтэй. Мөн цусны эргэлтийг сайжруулж, артерыг цэвэрлэнэ. Мөн цусан дахь сахарыг тогтворжуулж, жинг хянахад тусална.

5. Хуримтлагдсан цэрийг гадагшлуулна

Нэгэн судалгаагаар бүлээн ус биед хуримтлагдсан цэрийг гадагшлуулдаг болох нь тогтоогджээ. Тухайлбал хамар, хоолой, ходоод гэдэсний зам дахь цэрийг гадагшлуулна.

6. Өтгөн хаталтыг зогсооно

Гэдэс хийгээр дүүрэх, өтгөн хатах  нь шингэний дутагдлын үед илэрдэг шинж тэмдгүүд юм. Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг хэвийн явуулахын тулд өдрийн турш бүлээн ус уугаарай.

7. Нөхөрсөг болгоно

Бас нэгэн судалгаагаар бүлээн ус ууж хэвшсэнээр сэтгэл санааны байдлыг илүү дээр болгодог гэж үзжээ. Судлаачид бүлээн ус уудаг хүн бусдыг бага шүүмжилдэг болохыг олж тогтоосон байна.



Холбоотой мэдээ