Харзны ус руу үсэрч ороод ор сураггүй алга болсон эмэгтэйн цогцсыг олж гаргажээ

Нийгэм
khiimori.co@gmail.com
2022-02-12 09:29:50

Хэдхэн хоногийн өмнө ОХУ-т харзны усанд үсэрч орсон эмэгтэй эргэж гарч ирээгүй талаарх бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдсан билээ. Тодруулбал, залуухан эмэгтэй шашны зан үйл хийгээд харз руу шумбаж ороод ор сураггүй алга болсон юм. Голын усны хүчтэй түрэлтэд дайрагдаж, мөсөн доогуур орсон гэх мэдээлэл байсан.

Тэгвэл онцгой байдлын аврагчид сайн дурынхантай хамтарч усанд урссан эмэгтэй цогцсыг өнгөрсөн сарын 28-ны орой олжээ. Талийгаач эмэгтэй хоёр хүүхдийн ээж бөгөөд барилгын компанид хуулийн зөвлөхөөр ажилладаг байжээ.

Тухайн үед ээжийгээ ус руу шумбаад алга болсныг харсан 10 настай хүүг сэтгэл зүйч эмчийн хяналтанд авсан байгаа гэжээ. Ингэж загалмай хэлбэртэй нүхэлсэн харзанд шумбах нь загалмайн шашинтнуудын нэгэн зан үйл боловч яг энэ хэрэг явдлын дараа эцэг ламтнууд нь "Бид нар ер нь сүсэгтнүүдийг харзанд шумба энэ тэр гэж шаарддаггүй, дуугай л байсан" гэжээ. 

Холбоотой мэдээ