ЭМҮЖИН СЭТГҮҮЛЧ НЭРТЭЙ, БОЛОВСРОЛ МУУТАЙ ХЭРҮҮЛЧ НАРТ ИЙМ САНУУЛГА ӨГӨВ!

Нийгэм
khiimori.co@gmail.com
2022-02-12 22:43:37

Эмүжин ингэж бичжээ: Хэт туйлширч байж хэдхэн зүтгүүрээ хэдэн хужаагаар сольчихов доо… За хийсэн бүтээсэн, хийрхсэн луйвардсанаа ялгана шүү. Ээж, охин хоёр руу үе дамжуулан үрчийж дайраад байх хэрэггүй санагдаж байна. Сэтгүүлчийн мэргэжил бол хэмжээлшгүй өргөн хүрээнд, хязгаарлашгүй холын зайд үнэ цэнээ хадгалдаг, үнэн ба худлын дунд, үүд ба хоймрын зайд үлддэг сорилт. Том агуулгаа жижиг хэлбэрээр цохиж унагаад байвал богино зайндаа бүдэрч, алсын зайндаа ач холбогдлоо гээнэ л гэж мэд. Тэрбумтан төрдөггүй, төрөх ч ёсгүй ганц салбар шүү дээ. Хөгжлийн банкны чанаргүй зээлийг мөшгиж байгаа нь сайн хэрэг. Үнийн өсөлт, ковидын өвчлөл, төрийн дарамт, хилээр орж ирж байгаа ачаа тээшний үнэлэмж зэргээс шалтгаалан нийгэм бухимдалтай, нийт олноороо хилэнтэй байгаа нь үнэн. Өдөр бүр өссөөр байгаа энэ бухимдлыг эл хаврын синдромтой хамт бизнес эрхлэгчид болон үндэсний үйлдвэрлэгчид рүүгээ турхиран эргүүлэх гэсэн хандлага цухалзах боллоо. Хамгийн ойлгомжтой тоо дурдъя.

Монполимет грүпп Монцементийг байгуулах гэж Европийн сэргээн босголт хөгжлийн банк болон Монголын хөгжлийн банкнаас зээл авсан тухайгаа тооцоо, төлөлттэй нь мэдэгдсэн байсан. Тухайн үедээ Хөгжлийн банкнаас 65 сая ам.доллар авсан боловч тэр үеийн Монголбанкны Ерөнхийлөгч Золжаргалын бодлогын алдаанаас шалтгаалан долларын ханш даруй 100 хувь шахам өссөн. Энэ валютын ханшийн зөрүү өнөө ч аль нэгэн банкнаас доллараар зээл авсан бүх компанийн шүдний өвчин болоод удаж байгаа. Маргаан нь ч дуусдаггүй, манай, танайгаа ч ялгадаггүй ийм нэг ханшийн зөрүүнээс үүдэлтэй асуудал бий. Дээр нь үндэсний үйлдвэр байгуулах тоног төхөөрөмжийн гаалийн татварыг хөнгөлнө гэж хуульдаа заасан хэрнээ тэр нь үйлчилдэггүй. Энэ мэтийн үйлдвэрлэгчдэд тулгарч байгаа бүх бэрхшээлийг бүдэрч, босч туулж яваа үндэсний үйлдвэрлэгчдийн нэг нь Ц.Гарамжав. Энэ эмэгтэй цирк хувьчилж аваагүй, банк цохиж унагаагаагүй, хууль засаагүй, хөшөө барьчихаад нураагаагүй, нийгмийн даатгалын мөнгө идээгүй. Тэгж яривал 2014 онд гишүүн ч болоогүй байсан.

Шударга шулуун үйлдвэрлэгчид рүүгээ шалтагтай шалтаггүй дайрч, үндэсний үйлдвэрлэгчдийнхээ нэр хүндийг шавартай хутгаад байвал Монголд ямар байдал үүсэх вэ? Урд зүгийн компаниудыг олноор нь оруулж ирж, дотор ажилчдыг тордох том хөрс бэлтгэж байгаа хэрэг шүү дээ. За тэр зориуд зээл аваад төлөөгүй, төлөх ч сонирхолгүй луйварчид бол өөр хэрэг. Луйварчин, үйлдвэрлэгч хоёроо ядаж сэтгүүлчид нь ялгадаг баймаар байна. Хөгжлийн банкны малгайн дор хөгийн хэлмэгдүүлэлт явуулаад байж таарахгүй. Энэ чинь ямар 37 он уу, гурав алхаад танигдана, хөөе.

Холбоотой мэдээ