В.Путин, Ж.Байден нар Украины асуудлаар 62 минут ярилцжээ

Улс Төр
khiimori.co@gmail.com
2022-02-16 02:18:08

ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден 62  минут  ярилцлаа. Яриа хэлцээ тэнцвэртэй, ажил хэрэгч болсон гэж Оросын удирдагчийн туслах Юрий Ушаков мэдээлжээ.

Тэрбээр, “Энэ удаагийн яриа хэлцээ ОХУ Украин руу гарцаагүй халдана гэх Америкийн албаныхны урьд өмнө байгаагүй хийрхлийн уур амьсгалд болсон. Америкчууд нөхцөл байдлыг зохиомлоор хурцатгаж, "халдлага болох өдрийг хүртэл товлож" байгаагийн зэрэгцээ холбоотнуудтайгаа хамт "Украины цэргийн хүчийг хөөрөгдөж байна" гэж онцлон тэмдэглэжээ.

Түүнчлэн Ж.Байден хүлээж байсанчлан Украин руу довтолбол ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авна гэдгийг  дахин дурдсан ч энэ асуудалд онцын ач холбогдол өгөөгүй аж.

Хариуд нь В.Путин Москва, Вашингтон, НАТО-гийн харилцааны хөгжлийн түүхийн талаар сануулжээ.

Энэ үеэр В.Путин "Манай хоёр том гүрэн өрсөлдөгч хэвээр байгаа ч тогтвортой байдал, аюулгүй байдлыг хангахын тулд бүхнийг хийх ёстойг" онцлон тэмдэглэсэн байна.

Энэ өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч мөн Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой дахин утсаар ярьсан байна. Кремлийн хэвлэлийн албаны мэдээллээр, хоёр удирдагчийн яриа нэг цаг 40 минут үргэлжилсэн бөгөөд мөн л Украиныг тойрсон хямралыг хэлэлцжээ.

Эх сурвалж: Timesofisrael.com
Холбоотой мэдээ