Билл Гэйтс ээс - Та охиноо даруухан ядуу залуутай гэрлэхийг зөвшөөрөх үү?

Нийгэм
khiimori.co@gmail.com
2022-02-16 23:28:25
Билл Гэйтс ээс - Та охиноо даруухан ядуу залуутай гэрлэхийг зөвшөөрөх үү? 
- Юуны өмнө хэн баян хэн ядуу гэдгийг  тодруулах хэрэгтэй байх.  Дансандаа хэчнээн мөнгө төгрөгтэй  байх үүнд огт хамаагүй.  
Сугалаанд 100 сая доллар хожсон хүн бол их мөнгөтэй ядуу хүн гэсэн үг юм. 
Тийм дээ л сугалаанд хожиж их мөнгөтэй болсон хүмүүсийн 90 хувь нь 5 жилийн дараа хоосорсон байдаг юм.  
Харин сургууль соёлоо төгсөх гэж хичээж яваа шинэ зүйл олж мэдэхийг хүсэж яваа залуу бол баян хүн юм. Тийм хүмүүс баялаг бүтээдэг. 
Баялаг бүтээдэг хүмүүс мэдээлэл сургалт байхад хэрэг бүтнээ гэж боддог бол ядуу хүн мөнгө байхад  хэрэг бүтнэ гэж боддог юм. 
Нэг жишээ дурдахад : 
Банкний харуул залуу цүнхтэй мөнгө олоод түүнийгээ банкнийхаа захиралд өгчээ. 
Тэр үед хүмүүс түүний эргүү тэнэгээр нь дуудаж байсан боловч тэр залуу жилийн дараа ресепш болж 3 жилийн дараа гэхэд олон нийттэй  харицдаг мэнежер болоод дахин арван жилийн дараа гэхэд салбар банкны захирал болжээ. 
Тэр үнэн хэрэг дээрээ тэр үед мөнгөгүй баян хүн байсан юм.  
Одоо түүний жилийн орлого тэр цүнхэнд байсан мөнгөнөөс хэдэн арван дахин илүү болсон байна.  Баялаг бол сэтгэлийн хандлага юм. 
Тиймд би зөв хандлагатай ухаалаг залууд охиноо өгөхөд бэлэн гэж Билл Гэйтс хариулжээ.
 Монгол хүний гэгээн ухаанд би итгэдэг
Холбоотой мэдээ