Украины нутаг дэвсгэрээр дайран өнгөрдөг олон улсын нефтийн хоолой өнгөрсөн шөнө дэлбэрчээ

Дэлхий
khiimori.co@gmail.com
2022-02-20 04:42:07

Украины зүүн нутгийн босогчдын хяналтад байдаг Луганск хотоор дайран өнгөрдөг олон улсын нефтийн хоолой өнгөрөгч шөнө дэлбэрчээ. Европ тив рүү газрын тос хүргэдэг "Дружба" хоолойд дэлбэрэлт болсон гэж “РИА Новости” агентлаг мэдээлэв.

Одоогоор дэлбэрэлтийн шалтгаан нь тодорхойгүй байгаа ч “ОХУ, Украин руу халдан довтлохоор бэлдэж байна” гэсэн болгоомжлолыг улам нэмэгдүүлж, түгшүүрт нөхцөл байдал үүсгээд байна.  Дэлбэрэлтийн дараа их хэмжээний гал гарч, тэнгэрт улаан манан татсан зураг цахим сүлжээгээр түгжээ. 

Пүрэв гараг/2022.02.17/-т Украины засгийн газрын цэрэг, салан тусгаарлагчдын зэвсэгт хүчин хоорондоо их буугаар харилцан гал нээж эхэлсэн. Их бууны цохилт Баасан гарагт улам эрчимжсэн байна. 2015 онд талууд гал зогсоох гэрээ байгуулснаас хойш ийм хэмжээний мөргөлдөөн гарч байгаагүйг зарим эх сурвалж мэдээлжээ.

Эх сурвалж: NDTV

Холбоотой мэдээ