Г.Амартүвшин ХБ-ны захирлаар ажиллаж байх үед А.Сүхбат, С.Бямбацогт, Х.Ганхуяг нарын хамаарал бүхий компаниуд зээл авчээ

Нийгэм
khiimori.co@gmail.com
2022-02-21 03:42:21

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Б.Батбаяр, ТУЗ-ын дарга Ч.Мөнхбаяр, Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга асан Б.Шинэбаатар, Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал Ч.Энхбат Ажлын албаны дарга асан Д.Дэлгэрсайхан, Хөгжлийн банкны дэд захирал Чойжилжалбуу нарыг нэг сар цагдан хорих шийдвэр гаргаад байгаа билээ. 

Харин олон нийтийн зүгээс Хөгжлийн банкны захирлуудыг шалгаж хорьж байгаа ч тус банкны захирлаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Г.Амартүвшинг хаалганы гадна үлдээж байна. Хууль бүгдэд эрх тэгш үйлчлэх ёстой гэх байр суурийг илэрхийлээд байгаа юм. Тэгвэл Хөгжлийн банкны захирлууд тухайн үед ямар компанид хэдэн төгрөгийн зээл олгосон, тэдгээрт хэдэн төгрөгийн зээлийн үлдэгдэл байгаа талаарх мэдээллийг хүргэж байна.

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Ким жанг жин /2011.09.30-2013.5.25/

  • 2012 онд Хөтөл ХХК-нд 61 сая долларын зээл олгож байжээ. Харин тус зээлийн нийт үлдэгдэл өдгөө 294 тэрбум төгрөг болоод байгаа аж. Тус компанийн барилгыг улсын комисс хүлээж авалгүй 6 жил болсон гэх.

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат /2013.8.1-2016.8.12/

  • 2014 онд Бэрэн группэд 38.8 сая ам.долларын зээл олгосон бөгөөд тус байгууллагын нийт зээлийн үлдэгдэл 158 тэрбум төгрөг болжээ.
  • 2014 онд Монполимет ХХК-д 65 сая ам.долларын зээл олгожээ. Зээлийн үлдэгдэл: 113 тэрбум
  • 2014 онд Кью Эс Си ХХК-д 71.3 сая ам.долларын зээл олгосон. Зээлийн үлдэгдэл: 182 тэрбум
  • 2013 онд Эрэл ХХК-д 23 сая долларын зээл олгосон. Зээлийн үлдэгдэл: 98 тэрбум
  • 2014 онд Эрэл ХХК-д 12 сая еврогийн зээл олгосон. Зээлийн үлдэгдэл: 43 тэрбум
  • 2014 онд Мак цемент ХХК-д 71 сая ам.долларын зээл олгосон. Зээлийн үлдэгдэл 163 тэрбум
  • 2014 онд Капитал банканд 59.5 тэрбум төгрөгийн зээл олгосон. Зээлийн үлдэгдэл: 54.4 тэрбум төгрөг

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Батбаяр /2016.8.12-2019.5.20/

  • 2017 онд Вояжер минерал ресурсес ХХК-д 414 сая иен. Зээлийн үлдэгдэл 3.5 тэрбум
  • Ачлал трейд 15 сая ам.долларын зээл. Зээлийн үлдэгдэл 52 тэрбум
  • Газ импорт ХХК 224 сая иен. Зээлийн үлдэгдэл 7 тэрбум
  • Монгол драй милк ХХК-д 14 сая ам.долларын зээл. Зээлийн үлдэгдэл 50.4 тэрбум
  • Эгийн голын усан цахилгаан станц 10 сая ам.долларын зээл. Зээлийн үлдэгдэл 43 тэрбум
  • Пирамид орд ХХК 15 тэрбум төгрөг. Зээлийн үлдэгдэл 23 тэрбум төгрөг.
  • НВЦ ХХК 21 сая ам.долларын зээл.Зээлийн үлдэгдэл 74 тэрбум
  • Хатант интернэшнл ХХК 139 сая иен, үлдэгдэл 1.7 тэрбум, мөн 5.2 тэрбум төгрөгийн зээл. Зээлийн үлдэгдэл нь 6.6 тэрбум төгрөг. Гэх мэт

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Г.Амартүвшин /2019.5.28-2019.12.31/

  • Кредос ХХК-д  2 тэрбум төгрөгийн зээл. Зээлийн үлдэгдэл: 2.2 тэрбум
  • Түгээмэлтүмэн хишигтэн ХХК-д 18.5 тэрбум төгрөгийн зээл. Зээлийн үлдэгдэл: 23.7 тэрбум төгрөг
  • Шанх Майнинг ХХК-д 5.6 тэрбум төгрөгийн зээл. Зээлийн үлдэгдэл: 7.2 тэрбум төгрөг
  • Вертекс майнинг партнер ХХК-д 33 тэрбум төгрөгийн зээл. Зээлийн үлдэгдэл 33.1 тэрбум
  • Вестерн холд ХХК 28 сая ам.долларын зээл. Зээлийн үлдэгдэл 80 тэрбум
  • Моннис майнинг ХХК-д 107.3 тэрбум төгрөгийн зээл. Зээлийн үлдэгдэл 123.9 тэрбум төгрөг. Гэх мэт

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхсүх /2020.4.16-2021.8.3/

  • Максрөүд ХХК-д 71.8 тэрбум төгрөгийн зээл. Зээлийн үлдэгдэл 18.7 тэрбум төгрөг.
  • Голомт банк 2 тэрбум төгрөгийн зээл. Зээлийн үлдэгдэл 300 сая
  • Хаан банк 11 тэрбум төгрөгийн зээл. Зээлийн үлдэгдэл 1.9 тэрбум
  • Худалдаа хөгжлийн банк 6 тэрбум төгрөгийн зээл. Зээлийн үлдэгдэл 1 тэрбум төгрөг. Гэх мэт 
Холбоотой мэдээ