Уул уурхайн нөхөн сэргээлт

Нийгэм
khiimori.co@gmail.com
2022-02-21 12:00:36

Уул уурхайн үйл ажиллагаанаас болж эвдэрч сүйдэж,   олон жил эзэнгүй байсан 8000 гаруй га газрыг нөхөн сэргээх томоохон төлөвлөгөөг Засгийн газраас хэрэгжүүлж эхлээд байна.  Төлөвлөгөөнд жилд дор хаяж 2000 га эвдэрсэн газрыг нөхөн сэргээх шаардлагатай ба  Энэ зорилгодоо хүрэхийн тулд засгийн газар хэд хэдэн яамдаас бүрдсэн  ажлын хэсэг байгуулжээ.  2021 онд улсын хэмжээнд эвдэрсэн газрыг нөхөн сэргээх ажлын хэсэг эрчимтэй ажилласны үр дүнд 2123 га талбайг нөхөн сэргээж, 679 га талбайд биологийн нөхөн сэргээлт хийжээ.  Энэ нь 2021 он гэхэд 2000 га газрыг нөхөн сэргээх Засгийн газрын зорилтыг бүрэн биелүүлэв. 

• Ш. Баярцэцэг – Судлаач 

Улсын Их Хурлын 2020 оны 24 дүгээр тогтоолоор батлагдсан Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн  тавдугаар хэсгийн 5.1.8 -д "Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч, олон жил орхигдсон 8 мянган га талбайг нөхөн сэргээнэ" гэсэн бодлогын том зорилт тусгагдсан.Энэхүү зорилтын хэрэгжилтийг хангах хүрээнд Монгол Улсын Шадар сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд нарын "Нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах тухай" 2020 оны 12 сарын 30-ны өдрийн хамтарсан тушаалаар ажлын хэсгийн бүрэлдэхүүн байгуулагдсан бөгөөд тус ажлын хэсэгт  ажлын хэсгийн бүрэлдэхүүн байгуулсан байна.

• Б. Буяннэмэх –  Хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн удирдлагын газрын ахлах шинжээч 

Өнгөрсөн 2021 онд энэ ажлын хэсгээс авч хэрэгжүүлсэн арга хэмжээ бол нөхөн сэргээх ажлыг  эрчимжүүлэх хүрээнд зохион байгуулсан. Улсын хэмжээнд 2021 онд авч хэрэгжүүлсэн нөхөн сэргээлтийг эрчимжүүлэх нөхөн сэргээлтийг сайжруулах ажлын хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд 2021 оны зорилт болох улсын хэмжээнд 2000 га-с доошгүй талбайг нөхөн сэргээх зорилтын хэрэгжилтийг амжилттай хэрэгжүүлж, улсын хэмжээнд 2123.3 га талбайд техникийн нөхөн сэргээлт, 679.15 га талбайд биологийн нөхөн сэргээлтийг хийсэн ажлын үр дүнг оны эцсээр үзүүлсэн байна.

2021 онд бид улсын хэмжээнд 8 аймгийн 11 газарт хамгаалалт арга хэмжээ буюу хяналтын цэгийг байгуулж , хууль бус ашигт малтмал олборлолтоос урьдчилан сэргийлэх ажиллагааг амжилттай зохион байгуулсаны үр дүнд хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэг зөрчлийн тоо эрс буурсан. Тусгай хамгаалттай газар нутгийн тодорхой хэсэг газар нутагт хууль бусаар ашигт малтмал олборлох зөрчил буурахгүй  байгаатай холбогдуулж бид 2022 онд үргэлжлүүлээд 11 аймгийн 18 газарт хяналтын цэгийг зохион байгуулж хууль бус ашигт малтмал олборлолтоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг экологийн цагдаагийн алба, аймаг, нийслэлийн засаг дарга холбогдох орон нутгийн төр захиргааны байгууллагуудтай уялдаж энэ арга хэмжээг зохион байгуулахаар ажлыг төлөвлөөд ажиллаж байна.

 Эх сурвалж: А24 агентлаг


Холбоотой мэдээ