2022.02.22. ХАМГИЙН ХОВОР ҮЗЭГДЭЛ БУЮУ ТОЛИН ТУСГАЛ ӨДӨР ………

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2022-02-22 02:37:04
Өнөөдөр  2022.02.22 буюу толин тусгалтай, 180 жилд ганц тохиох онцгой өдөр.
180 жилийн дараа 
2202.02.22 гэвэл бас 6ш 2 орно. 180 жил.
Одон орон, зурхай судлалаар бол 6 ширхэг 2-ын тоо орсон энэ өдөр хамгийн их энeргитэй өдөрт тооцогддог. 

Тоон зүйн ухаанд (numeroligy)
22 — бол их эрчим хүчтэй тоо гэж үздэг юм байна . Хүчтэй вибрацитай тоо болохоор мөрөөдлийг бодит болгох шидтэй ажээ.

22.02.2022 дараах шинжтэй:

•энeрги биeжих
•бэлгэдэл                                
•хослол                                                                  •тэгш хэм                                                           •толин тусгал                                                    •хайр                                                                  •шинэ санаа                                                      •урам зориг                                                      •бүтээлч байдал                                          
Астрологчид энэ өдөр юу хийвэл зохилтой, эс зохилтойг бичсэн бна.
Хувь хүний энeрги өөрчлөгдөн шинэчлэгдэх, нөхөгдөж эрч хүчтэй болох тул өөртөө хамгийн таатай зүйлс хийх, бясалгах, шинэ юм эхлэх, эхэлж байгаад биeэ бэлтгэх, хийх ажилаа төлөвлөх, мөрөөдлөө биeлсэн мэт төсөөлөх, өөртөө энeрги шингээж, өөрөө өөрчлөгдөх хүчтэй болох өдөр гэнэ. 
Энэ өдөр хүн бүр амьдралдаа томоохон өөрчлөлтүүдийг татах боломжтой.  
Харин энэ өдөр таны анхаарах ёстой зүйл бол атаа жөтөө, уур уцаартай үг хэллэг, ялангуяа яаран хэлсэн сөрөг муу үг хэлэх, архи уух мансуурахаас зайлсхий.  Хэрүүл маргаантай байгаа хүнтэйгээ эвлэрч, уучлал гуйн, өнгөрснийг тавьж явуулах.
Энэ өдөр юу хийх хэрэгтэй вэ?
"Надад энэ таалагдаж байна, эсвэл би үүнд дургүй" гэсэн сэтгэл хөдлөлдөө захирагдалгүй харин таны дотор орших тэр дуу хоолойгоо сонсон, өөрөө өөртэйгөө нэгдээрэй. Бясалгал хийдэг, хийдэггүйгээс үл хамааран чимээгүй байдалд ороход цаг гаргаарай. 
Чимээгүй өнгөрөөсөн ямар ч цаг хугацаа, амар амгалан, бясалгал эсвэл залбирал нь таны дээд зүрх сэтгэлд мэдрэгдэж, хувь заяаны  танд чиглүүлж буй түүний зөөлөн түлхэлтийг сонсох боломжийг танд олгоно.
Өөрөөр хэлбэл танд хэрэгтэй санаа, шинэ сэдэл  ирэх болно.  Хувь тавилан таныг удаан хугацаанд зовоож байсан асуудлыг шийдвэрлэхэд таатай байх болно.
Энэ жилийн төлөвлөгөөгөө бодож, нарийвчлан бичиж, амьдралдаа юу болохыг хүсч байгаагаа бичээрэй.  Гэхдээ мөрөөдлөө аль болох бодитой болгохыг хичээ.  Та хичнээн сайхан зүйл хүссэн ч  тэдгээрийг хэрэгжүүлэх бодитой төлөвлөгөөгөө гаргах хэрэгтэй.  Орчлон ертөнц зөвхөн зөв хүмүүс, нөхцөл байдлыг л илгээх болно. 
Мөн энэ өдрийн алтан минутыг санаарай - 22 цаг 22 минут.  Энэ мөч ирэхэд хамгийн нандин хүслээ чангаар хэлээрэй!
Удахгүй таны амьдралд тохиолдож эхлэх гайхалтай үйл явдлуудын төлөө орчлон ертөнцөд талархахаа бүү мартаарай.  
Таны хэлж болох хамгийн  энгийн үгс "Баярлалаа, Орчлон ертөнц минь"
"Баярлалаа, Амьдрал минь"

Та энэ нийтлэлийн сэтгэгдэл дээр Орчлон ертөнцөд талархлаа шууд илгээж болно. 



2022 оны 2-р сарын 22-ны Мягмар гариг Twosday мөн "урьд өмнө байгаагүй чухал үе" гэж нэрлэж байна.  

Огноо нь палиндром хэлбэрээр тэмдэглэгдсэн, мягмар гаригт таарчээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд
  • Vicente 98.162.25.4 173 өдөр

    Hello there! I could have sworn Ӏ've been to this blog before but after browsing throսgh ѕome օf thе post I realized іt's new to me. Anyhow, І'm defіnitely delighted I fⲟսnd it аnd I'll be book-marking аnd checking Ьack οften!