УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн 159 ширхэг барилгыг хураан авчээ

Нийгэм
khiimori.co@gmail.com
2022-02-24 04:54:06


Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийлээ. Тэрээр "2019 оны дөрөвдүгээр сарын 8-нд "Капитал" банкийг татан буулгасан Монголбанкны тайлангаар Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сайнд нийтдээ 240 тэрбум төгрөгийн өр төлбөр барагдуулах тооцоо гарсан. Тус банкны харилцах дансанд байсан мөнгөнөөс энэ хоёр санд тус бүр 7.7 тэрбум төгрөг шилжүүлсэн. Мөн битүүмжилсэн эд хөрөнгөнөөс Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 36.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх, Нийгмийн даатгалын ерөнхий газарт 22.1 тэрбум төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг шилжүүлж өгсөн. Эдгээр үл хөдлөх хөрөнгүүдийг дуудлага худалдаанд оруулж сангийнхаа төлбөрийг барагдуулж байгаа гэсэн мэдээллийг бидэнд өгсөн.

Өнгөрсөн амралтын өдөр ЭМДЕГ, НДЕГ-ын удирдлагуудад ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албанаас "Капитал" банкны өөрийн эзэмшил болон барьцаанд байсан хөрөнгийн жагсаалтыг танилцуулсан. Эдгээр хөрөнгийг хоёр санд шилжүүлж өгөхөөр тохиролцсон. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас 118 тэрбум төгрөгийн хөрөнгө бүхий энэхүү эд хөрөнгийг хуулийн дагуу хуваарилж өгөхийг Ерөнхий сайд үүрэг болгосон. ЭМДЕГ-ын одоо авах төлбөр нь 91.9 тэрбум. НДЕГ-ынх 74.3 тэрбум. 118 тэрбум төгрөгийн хөрөнгийг нь задалбал 52.4 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий үйлчилгээний зориулалттай 44 барилга, 1.9 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий долоон үйлдвэр, 32 тэрбум төгрөгийн 46 орон сууц, 26.6 тэрбумын 82 газар, 2.3 тэрбумын дөрвөн зоорь, 656 саяын өртөгтэй дуусаагүй барилга гурав, 228 саяын үнэтэй хөдөө аж ахуйн ферм долоо, 564 саяын үнэтэй агуулах, граж зургаа байна. Эдгээр үл хөдлөх хөрөнгийг хоёр санд хувааж өгөхөөр цаана нь 49 тэрбум төгрөгийн төлбөр үлдэж байгаа. "Капитал" банктай холбоотой хөрөнгүүдийг илрүүлэх ажиллагааг цагдаагийн байгууллага хийж байгаа. Энэ ажлын үр дүнгээр үлдэгдэл төлбөрийг барагдуулна" гэлээ.  

Холбоотой мэдээ