Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн хувьчлалыг цуцлах уу

Улс Төр
khiimori.co@gmail.com
2022-02-26 01:03:58

Шадар сайд С.Амарсайхан Орхон аймагт ажиллаж, "Эрдэнэт медипас" эмнэлгийн хувьчлалыг цуцалсан шийдвэрийг хэрэгжүүлж байна.

Эрдэнэт үйлдвэрийн 64.8 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 2014 онд байгуулагдсан Эрдэнэт медикас эмнэлгийг "Медипас" ХХК хууль бусаар, үнэгүй хувьчлан авсан байна. Энэхүү хувьчлалыг цуцалж, эмнэлгийг Эрдэнэт үйлдвэрийн харьяанд шилжүлллээ. Цаашид тус эмнэлгийг бүсийн оношлогоо эмчилгээний төв болгон өргөжүүлэх юм байна. Эрдэнэт үйлдвэрийн ажилчид Эрдэнэт медикас эмнэлгээс эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авдаг бөгөөд үүнд 2-3 тэрбум төгрөг зарцуулаад байгааг Ерөнхий захирал Х.Бадамсүрэн хэллээ.

Шадар сайд С.Амарсайхан “Энэ эмнэлгийг 50 айлын орон сууцтай нь авчихсан. Эмнэлгийг нь авч болно, орон сууцыг нь үлдээж болно шүү дээ. Аль алийг нь авч болно. Гэхдээ УИХ, Засгийн газрын тогтоол зөрчиж, төрийн өмчийн хороо, Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ-ийн зөвшөөрөлгүйгээр хулгайлж авсан. Өнөөдрийн ханшаар 130-140 тэрбум төгрөгийн үнэлгээтэй, Японы тоноглолтой эмнэлэг. Үүний араас нэлээн хөөцөлдөж байж, төрийн эзэмшилд авч байна.

Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг үнэгүй шахам авсан. Хүдэрийг нь гадагшаа зөөгөөд байгаа атлаа үйлдвэрт нэг ч хөрөнгө оруулалт хийдэггүй. Бас Хөтөлийн цементийн үйлдвэрийг хувьчлал нэрээр 1.3 тэрбум төгрөгөөр авсан. Авсныхаа дараа Хөгжлийн банкнаас барьцаагүйгээр 66 сая ам.долларын зээл авсан. Зээлээс нэг төгрөг буцааж төлөөгүй.

Улс оронд хаана өнгөтэй, өөдтэй төрийн өмч байна, бүгдийг нь түүж, тонодог хэсэг бүлгийн үйл ажиллагаа олон жил үргэлжилж байна. Энэ хүмүүс бол Налайхын уурхайгаас эхэлсэн. Налайхын уурхайг 1990-ээд оны эхээр хувьчилж аваад өөдтэй өнгөтэйг нь тоносон. Ийм тонуулчдаас төр засаг салахгүйгээр төрийн өмчийг үнэ цэнтэй болгож чадахгүй. Үүнийг таслан зогсоохын төлөө Засгийн газар ажиллаж, үр дүн гарч байна” гэсэн байр суурийг илэрхийллээ.


Холбоотой мэдээ