Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан нарын хэргийг прокурорт буцааж, таслан сэргийлэв

Нийгэм
khiimori.co@gmail.com
2022-03-03 05:15:34

Кёкүшюзан Д.Батбаяр, түүний эхнэр Т.Баясгалан нарын гэм бурууг шүүх хуралдаан Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шvvxэд өчигдөр эхэлсэн. орой хүртэл үргэлжилсэн уг хурал шүүгдэгч нарт яллах дүгнэлт уншсанаар засварласан.

Хурал өнөөдөр 09:00 цагаас үргэлжилж дараахь шийдвэрээ гаргав.

Д.Батбаяр, Т.Баясгалан нарыг эрүүгийн цагдаагийн албанаас шалгаж, өөрсдийн болон хамаарал бүхий хүмүүсийнхээ нэр дээр байгуулсан хэд хэдэн компаниар дамжуулан, дархан цаазат Богдхан ууланд болон Яармагийн дэнжид их хэмжээгий газар авч, зориулалтын дагуу ашиглаагүй, орон сууц хороолол барьсан, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй болохыг тогтоосон. 

Ингээд нийслэлийн прокуороын газраас Д.Батбаяр нарт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, хилийн xopиг тогтоох арга хэмжээ авч таслан сэргийлэх арга хэмжээ авч хэргийг шийдвэрлэх хүртэл тэдний хилээр гарах эрхийг хязгаарлаад байгаа юм.

Нийслэлийн Прокурорын газраас Д.Батбаяр, Т.Баясгалан нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйл /залилах/-ийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйл /мөнгө угаах/-ийн 1 дэх хэсэгт зааснаар, Нүрзээгийн Болормаа, Бөнтөгийн Цэрэндорж нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Кёкүшюзанбатбаяр нарын нэр бүхий 4 шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 5 өдрийн турш хянан хэлэлцээд хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх зайлшгүй шаардлагатай гэж үзэн хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцааж, шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлж шийдвэрлэлээ.



Холбоотой мэдээ