Германы канцлер ОХУ-ын эсрэг тавьсан эрчим хүчний хоригоо цуцаллаа

Дэлхий
khiimori.co@gmail.com
2022-03-08 03:43:39

Германы Канцлер Олаф Шольц ОХУ-аас импортлодог нөөцийг хурдан хугацаанд нөхөх боломжгүй тул хориг арга хэмжээгээ дахин нэг харж үзэн, цуцлах шийдвэр гаргаж буйгаа мэдэгдлээ.

“ОХУ-аас нийлүүлж буй эрчим хүчийг орлуулах боломжгүй байгаа тул Оросын пүүс, компаниудтай энэ чиглэлээр бизнесээ цаашид үргэлжлүүлэхийн зэрэгцээ Украинд явуулж буй Оросын “цэргийн тусгай ажиллагаа”-ны эсрэг арай өөр хувилбар хайхаар шийдсэн” хэмээн Олаф Шольц өнөөдөр /2022.03.07/ мэдэгдсэнийг Германы Сайд нарын Танхимын хэвлэлийн алба мэдээллээ.

“Холбооны Засгийн Газар Европын Холбоо Болон Бусад Улс Орнууд Дахь Түншүүдтэйгээ Оросын Эрчим Хүчнээс Өөр Хувилбаруудыг Боловсруулахаар Хэдэн Сарын Турш Ажиллаж Байна. 

Гэсэн Ч, Энэ Бол Нэг Өдрийн Дотор Шийдчих Асуудал Биш. 

Тиймээс Бид ОХУ-Тай Эрчим Хүч Нийлүүлэх Чиглэлд Оросын Арилжааны Аж Ахуйн Нэгжүүдтэй Хамтын Ажиллагаагаа Цаашид Үргэлжлүүлэх Ухамсартай Шийдвэр Гаргалаа” Хэмээн Канцлер Олаф Шольц Тодотголоо.

Түүний хэлснээр, хориг арга хэмжээ бол “Оросын эсрэг хүчтэй цохилт өгөх”-д чиглэх ёстой гэв.

“Европ ОХУ-аас авах эрчим хүчний импортлохоо хориг арга хэмжээнээс зориудаар татсан. Одоо дулаан хангамж, тээвэр, цахилгаан эрчим хүч, аж үйлдвэрийн эрчим хүчийг ОХУ-аас Европт нийлүүлэхээс өөр арга байхгүй. Энэ алхам бол Европын Холбооны оршин суугчдын өдөр тутмын ахуй амьдралыг хангахад чухал ач холбогдолтой” хэмээн Канцлер Шольц онцлов.

Гэсэн Хэдий Ч, Оросуудын Хэлснээр Украинд “Цэргийн Тусгай Ажиллагаа” Эхэлсний Дараа Барууны Орнууд ОХУ-Ын Эсрэг Авсан Хориг Арга Хэмжээг Канцлер Олаф Шольц Сайшааж Буйгаа Илэрхийлсэн Байна.

Эх сурвалж: Bild

Холбоотой мэдээ