​АНУ: Оросын банкуудад боломж олговол БНХАУ-ын эсрэг хориг тогтооно

Дэлхий
khiimori.co@gmail.com
2022-03-08 12:01:06

АНУ-ын Сенатын танхим дахь Бүгд найрамдах намын гишүүн Марко Рубио "Хэрэв Бээжин Оросын банкуудад “SWIFT”-ийн хоригийг тойрч гарах боломж олговол тодорхой арга хэмжээ авах бөгөөд БНХАУ-ын эсрэг хориг тогтоох хуулийн төсөл боловсруулж байгаа" гэж мэдэгдлээ.

ОХУ-ын банкууд олон улсын банк хоорондын гүйлгээ, төлбөр тооцооны мэдээлэл дамжуулах “SWIFT” системээс хасагдсанаар Хятадын “CIPS” системд шилжих асуудал яригдаж эхэлсэн. 

БНХАУ-ын Төв банк 2015 онд юанийн гүйлгээ, төлбөр тооцоонд суурилсан “CIPS” системийг нэвтрүүлсэн. 

Уг системд өнөөдрийн байдлаар дэлхийн 103 орны 1280 банк, санхүүгийн байгууллага нэгдэн орсон бөгөөд 2021 онд 80 их наяд юань буюу 12.68 тэрбум ам.долларын гүйлгээ дамжсан байна.

Тиймээс Вашингтон болон барууны орнууд “CIPS” системд нэгдсэн Оросын томоохон банкууд гадаад гүйлгээгээ хэвийн үргэлжлүүлж, хориг арга хэмжээг тойрох боломжтой гэж харж байгаа юм.

Банкны төлбөр тооцоо, картын үйлчилгээ үзүүлэгч “Master Card”, “VISA” болон “American Express” зэрэг компаниуд олон улсын хориг арга хэмжээний хүрээнд ОХУ дахь үйл ажиллагаагаа зогсоосон. 

Гэвч Оросын томоохон банкууд даваа гаригт Хятадын “UnionPay” системд шилжих шийдвэрийг танилцуулсан.

Холбоотой мэдээ