Сэтгүүлч Б.Отгон:Банк дээрэмдэхэд багтай хулгайч хэрэггүй бүлэг улс төрчид л хангалттай!

Нийгэм
khiimori.co@gmail.com
2022-03-09 06:07:19

Банкны хамгийн том “хулгайч”-даа Сангийн сайдаа өгсөн нь ЖАВХЛАН юм даа. Хөгжлийн банкны араас Төрийн банкийг шалгах ёстой. 

Эдний хулгай тэнд ч үүрлэж буй. Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын 130 тэрбумыг зувчуулсан “Чингис хаан банк”-ны ард Сангийн сайд Б.Жавхлан байгаа нь тогтоогдсон. 

Хөгжлийн банкны удирдлагад “төлөөний хүн”-ээ байршуулж байгаад Б.Жавхлан “Чингис хаан” банкинд Хөгжлийн банк түүний охин компаниудаас нийлээд 50 тэрбумыг авсан нь илэрсэн.

Цаана нь дахиад 70 тэрбумын хадгаламж яригдаж байгаа ч түүнийгээ нууж байна. 

Энэ их мөнгө хаашаа оров? Улс төрчид банкнаас зээл, хадгаламж нэрээр их хэмжээний мөнгө авдаг, түүнийгээ угаадаг,найдваргүй зээлийн ангилалд оруулангуутаа эрх мэдлээ ашиглан зээлээ Төрийн банкууд руу шилжүүлдэг “мэргэшсэн дээрэм “ Монголын төрд бий болжээ.

Тухайлбал:

Б.Жавхлан Монгол банкны тэргүүн дэд Ерөнхийлөгч байхдаа 2014 онд Капитал банкнаас иргэн Н.Чинзоригийн нэр дээр 1 тэрбум 255 сая төгрөгийн зээл авахуулжээ. 

Энэ зээлийн барьцааны гэрээг Б.Жавхлангийн эхнэр А.Соёлмаа байгуулж, Ривер Гарден хотхоны 281 м кв гурван өрөө орон сууцыг 1,8 тэрбумаар үнэлэн тавьжээ. 

Зээлээ төлөхгүй явсаар Б.Жавлхан УИХ-ын гишүүн болж, Капитал банк дампуурсан байна. 2019 онд Б.Жавхлангийн зээл, хүүтэйгээ нийлээд 2,5 тэрбумд хүрчээ.

Иргэн Н.Чинзориг нь энэ хугацаанд сураггүй болсон бөгөөд хууль хяналтынхан эрэн сурвалжилсны эцэст БНСУ-д гэр бүлийн хамтаар гарсан байсныг илрүүлжээ. 

Иргэн Н.Чинзориг нь уг зээлийг өөрөө аваагүй бөгөөд УИХ-ын гишүүн Болдын Жавхлан түүний төрсөн дүү Болдын Амгалан нар авч ашигласан гэж мэдүүлжээ. “Капитал “ банкнаас авсан энэ зээлээ Б.Жавхлан Төрийн банкруу шилжүүлсэн бололтой. 

Хөгжлийн банкийг улс төрчид маань яаж тонож дээрэмдэж хулгайсныг бид харлаа, үзлээ. Эдний хулгай ганц Хөгжлийн банкаар тогтохгүй учраас Төрийн банкийг ч шалгах ёстой.Хөгжлийн банкийг дампуурлын ирмэгт авчрахад гол үүрэг гүйцэтгэсэн улс төрчдийн нэг нь өнөөгийн Сангийн сайд Б.Жавхлан юм. 

Б.Жавхлан нь өөрийн төгссөн АНУ-ын Индианагийн их сургуулийн төгсөгч Б.Батбаярыг Хөгжлийн банкны захирлаар томилуулж, өөрийн “төлөөний хүмүүс “-ээ Хөгжлийн банкинд шахжээ. 

Хөгжлийн банкны Зээлийн газрын захирлаар их сургуулийн нэг ангийн найз Чогсомын Мөнхбаярыг , Байгууллагын зээл, санхүүжилтийн хэлтсийн захирлаар өөрийн ойрын хүн Баяраа овогтой Уянгааг тус тус томилуулсан байна. 

Эдгээр гүйцэтгэгчээрээ дамжуулан банкны шаардлага шалгуурыг хангахгүй компаниудад зээл олгож, өнөөдрийн Хөгжлийн банкны дампуурлын суурийг тавьжээ. Сангийн сайдын албаа “хулгайч”-д өгдөг нь ЖАВХЛАН юм даа.

Сэтгүүлч Б.Отгон 2022.03.09

Холбоотой мэдээ