Засгийн газар: Хөгжлийн банкны шалгалтын дүгнэлтийг нууцаас гаргахыг дэмжлээ

Нийгэм
khiimori.co@gmail.com
2022-03-09 09:56:40


Хөгжлийн банкны үйл ажиллагаанд 2016 онд хийсэн шалгалтын ажлын дүгнэлтийг нууцын зэрэглэлд оруулсан. Уг дүгнэлт нууцын зэрэглэлд байх ёсгүй гэсэн байр суурийг олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллага хийгээд нэр бүхий улс төрчид илэрхийлээд байгаа.

Тухайлбал УИХ-ын гишүүн Б.Энхбаяр гуравдугаар сарын 1-ний өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан тус дүгнэлтийг нууцын зэрэглэлээс гаргаж өгөхийг хүссэн байдаг.

Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар уг хүсэлтийг хэлэлцэн дэмжсэн байна. Улмаар Хөгжлийн банканд хийсэн 2016 оны шалгалтын дүгнэлт нууцын зэрэглэлээс гарлаа.

Холбоотой мэдээ