С.Лавров: Украины тал цөмийн зэвсэг ашиглаж болзошгүй тул БУУЛТ ХИЙХ БОЛОМЖГҮЙ

Дэлхий
khiimori.co@gmail.com
2022-03-12 08:02:52

"Орос хэзээ ч дайн хийхийг хүсээгүй. Одоо ч мөргөлдөөнийг зогсоохыг хичээж байна" гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров пүрэв гарагт Украин, Туркийн гадаад хэргийн сайд нартай хэлэлцээ хийснийхээ дараа мэдэгджээ.

Гурван талт уулзалтын дараа хийсэн хэвлэлийн бага хурал дээр Оросын сайд "Киевийн аюулгүй байдлын баталгааг хэлэлцэхэд Москва бэлэн. Гэхдээ Украины тал цөмийн зэвсэг ашиглаж болзошгүй нөхцөл байдалтай уялдуулан буулт хийх боломжгүй" гэж мэдэгджээ.  

Туркийн зуучлалаар Сергей Лавров, Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулебатай Анталья хотод уулзсан ч хэлэлцээр үр дүнд хүрээгүй талаар өмнө бид мэдээлсэн.


Холбоотой мэдээ