Тайван-Үндэсний-аюулгүй-байдлын-тухай-хууль

Дэлхий
khiimori.co@gmail.com
2022-03-16 00:52:24

"Үндэсний аюулгүй байдлын тухай хууль" нь Хонконгийн их дээд сургуулиудад заавал байх ёстой сургалтын хөтөлбөрт ордог

Хилийн чанадад, ялангуяа Тайвань, Австри зэрэг улсад суралцдаг Хонгконг оюутан залуус их дээд сургуулийн хөтөлбөрт удахгүй өөрчлөлт орох гэж байгаад сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж байна. 

Учир нь тус улсад удахгүй “Үндэсний аюулгүй байдлын тухай хууль”-ийг их, дээд сургуулийн заавал үзэх сургалтын хөтөлбөрт багтаахаар тусгажээ. 

Тиймээс энэ шийдвэр нь Засгийн газраас их, дээд сургуулиудад тавих хяналтаа чангатгах хүсэлтэй байгааг харуулж байгаагийн илрэл гэж тэд үзэж байна.

Венийн их сургуульд олон улсын боловсролын талаар лекц уншдаг профессор Барбара Шульте сургуулийн сургалтын хөтөлбөрөөр дамжуулан "үзэл сурталчлах" нь боловсролын ерөнхий чанарт нөлөөлж болзошгүйг дурдаадолон эцэг эх хүүхдээ Засгийн газрын нөлөөнд автдаггүй олон улсын сургуульд сургах талаар бодож байна. 

Гэвч сургуулийн төлбөр хэтэрхий үнэтэй тул гэр бүлүүдэд дарамт учирч байгааг дуулгав. 

Мөн Тайваньд сурдаг Хонконгийн оюутан Ансон Вонг хэлэхдээ, сурагчид өөрсдийн бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх байхгүй байна гэлээ. 

 

• Ансон Вонг – Тайваньд суралцахаар ирсэн Хонконгийн оюутан:

Миний үеийн залуучууд бүгд Үндэсний аюулгүй байдлын сургалтын хөтөлбөрийг үнэлдэггүй. 

Харин Хятадыг дэмжигч манай гэр бүлийнхэн үүнийг хэрэгтэй гэж үздэг

Хятадад байгаа оюутнууд үндэсний аюулгүй байдлын сургалтын хөтөлбөртэй болсон.

 

• Австри улсын Венийн их сургуулийн профессор, доктор Барбара Шульте:

Цаашид ямар асуудал үүсэхийг мэдэхгүй байна. 

Энэ бол боловсролын тэгш байдлын талаарх санаа зовоосон асуудал

Бага ангийн сурагчтай эцэг эхчүүдээс эхлээд ерөнхий боловсролын сургуулиуд ч үзэл суртлын талаар санаа зовж байна

Учир нь агуулга нь хэт улс төрийн шинжтэй учир их сургуулийн боловсролын  чухал ач холбогдлыг нь алдагдуулж магадгүй

Шинэ сургалтын хөтөлбөр хэрэгжсэний дараа Хонконгт олон гэр бүл шинэ хөтөлбөрийг дагадаггүй хувийн сургууль, олон улсын сургуулийг сонгох явдал их болсон

Гэвч мэдээж тэдгээр сургуулиудын төлбөр маш үнэтэй байдаг. 

 

• Тан Ко-хим, Эдийн засгийн ардчиллын холбооны гишүүн

Оюутнууд тэдний үйл ажиллагаа, сургууль дээрх эсэргүүцлийг тэвчиж байсан. 

Засгийн газар хөндлөнгөөс оролцохдоо тэднийг оюутан гэж үзсээр л байсан. 

Гэвч аливаа юм хөгжихийн хэрээр оюутнууд оюутан байх дархлаагүй болсон байна

Тэднийг нийгмийн бусад хүмүүс гэж үздэг болсон

Үндэсний аюулгүй байдлын тухай хууль болон бусад хуулиудад бүр хатуу хандах болно.

 

• Ансон Вонг – Тайваньд суралцахаар ирсэн Хонконгийн оюутан:

Сургууль дээр үг хэлэх эрх чөлөөг хорих нь дамжиггүй. 

Өмнөх сургуулийн захирал биднийг үг хэлэхийг зөвшөөрдөггүй, боломж ч олгодоггүй байсан.

 

• Австри улсын Венийн их сургуулийн профессор, доктор Барбара Шульте:

Үндэсний аюулгүй байдлын талаар сурцгаая" гэсэн гарчигтай аудио номыг YouTube дээрээс үзэх боломжтой. 

Үзэхэд нэлээд сонирхолтой. 

Таны харж байгаа зүйл бол эдгээр материалууд нь таны хэлж байгаачлан Хятадын коммунист намын удирдагч гэсэн санааг оюутнуудын оюун санаанд буцааж оруулахыг оролдож байгаа юм. 

Мөн үндэсний эв нэгдэл, үндэсний өвөрмөц байдал, харьяалагдах мэдрэмжийг бий болгох гэж хичээж байна

Харин боловсролын доод түвшинд цагаан хэрэм, дунд түвшинд түүхийн хичээл- ихэнх агуулга нь колончлол, Британийн империализмын тухай байх ёстой. 

Тэд мэдээж Хонконгод маш онцгой үүрэг гүйцэтгэсэн Британийн эзэнт гүрний үүргийг дахин тайлбарлаж байна.


Холбоотой мэдээ