МУ-н Ерөнхий сайд Оюунэрдэнэ: 10 гаруй жил төмөр зам бариулахгүй гацаасан даа. Танк маанкаар тархи угаасан шээг. Одоо цаг нь болсон.

Улс Төр
khiimori.co@gmail.com
2022-04-06 00:11:12

МУ-н Ерөнхий сайд Оюунэрдэнэ: 
10 гаруй жил төмөр зам бариулахгүй гацаасан даа. Танк маанкаар тархи угаасан шээг. Одоо цаг нь болсон. 

“Эрдэнэс Монгол”-ын авлигын сүлжээг дэлгэх Ерөнхий сайдын мэдэгдлийг дэмжиж байна
Мөн ч олон авлигачид нойргүй хонож байгаа даа.
Манай төрийн авлигын 70 хувь нь төрийн худалдан авалт буюу төрийн өмчит компаниудын тендэр шалгаруулалтад байдаг. Төрийн өмчит орд газруудын толгой компани “Эрдэнэс Монгол” ХК-ийн захирал Д. Хаянхярваа гэхэд авлига авч байгаад үйлдэл дээрээ баригдсан.
Яг үүнтэй адил “Эрдэнэс монгол”ХК-ийн охин компаниудын тендэр, худалдан авалт болгоны ард авлига бий.
“Шивээ-Овоо” ХК д гэхэд огт ажилладаггүй генераторыг 419 саяар дарга нар нь шахсан байх жишээтэй.
Хэвийн ажиллаж байсан краныг 43 саяар акталангуутаа дарга нь хувьдаа авч буцаагаад уурхайдаа сарын 17 саяар түрээсэлчихсэн ч байх шиг.
Ухвал далай.. далай...
“Эрдэнэс тавантолгой” дээр сүүлийн 17-20 жилд аман дээр 60$ -оор худалдсан нүүрс 200 хан км тээвэрлээд хил дээр 120-180$ болж байна. Зөрүү 60-80$  -ийг хэдхэн хүн хувааж халаасалж байна. Дээрээс нь “Эрдэнэс тавантолгой” сүүлийн жилүүдэд өөрийн зарласан тендэрүүдээ олон нийтээс нууцалж хаалттай болгожээ. 
Тухайлбал:
“Эрдэнэс тавантолгой” ХК ийн нүүрс угаах үйлдвэрийн усан хангамж хоолой татах тендэрийг хаалттай зарлаж, гэрээг нь нууцлалын зэрэгт оруулж байгаад өөрсдийн хамаарал бүхий цөөн компаниудын дунд сонгон шалгаруулалт хийжээ. 
Үүний цаана авлига, ашиг сонирхолын зөрчлөөс өөр юу байх билээ. 
Энэ мэтчилэн “Эрдэнэс монгол” түүний охин компаниудыг тойрсон авлигын сүлжээ илэрвэл мөн ч олон албан тушаалтан дээлээ нөмөрнө.
Жинхэнэ эзэд нь өнөөх л өмнөх, одоогийн 76 -аас л гарцаагүй тодорно.
Ерөнхий сайдын “Эрдэнэс Монгол”-ын асуудлыг  хэзээ дэлгэхийг хүлээж байна. 
Ард түмэн шаардана аа!! 

Л.Оюун-Эрдэнэ:
Сүүлийн 17-20 жилийн хугацаанд нүүрс зарахдаа тонн тутамд 60-70 орчим ам.долларыг завшиж байсан бүлгийг илрүүлэх ажлын хэсэг байгуулагдсан. 
Нүүрс тээвэрлэдэг олон  машин бий.  
Нүүрсний тээврээс их хэмжээний ашиг олдог асуудалд манай парламентын гишүүд холбогдсон байгаа, А.Адъяасүрэнгээс эхлүүлээд. 
Цаана нь маш олон нөлөө бүхий лидерүүд бий.
Хувийн эрх ашгийнхаа төлөө Гашуунсухайтын төмөр замыг гацааж, эдийн засгийг хорлосон, нүүрсний тээвэрлэлтээс маш их, бүр мааш их мөнгө "угаасан",
Нүүрснээс мөнгө угаасан гарууд дунд Ардын намын генсек Амарбаясгалангийн андууд ч цөөнгүй бий.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: 
-Хөгжлийн банкны асуудалд онцгой анхаарч ажиллана.
Хөгжлийн банкны луйвар дээр ордон дотор хүч дутвал би олон нийтэд хандана. 
Хөгжлийн банкны луйврын цаадахь том улстөрчид, "утсан хүүхэлдэй"-г удахгүй зарлана.
Том бүлэглэлийг одоо нэрийг нь зарлах цаг болоогүй юу?!?!?!?!?!?!?!?!?!


Холбоотой мэдээ