Буча хотын тухай мэдээлэл худал болохыг нотлох баримтыг дэлгэв

Дэлхий
khiimori.co@gmail.com
2022-04-07 00:20:32

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Украины асуудлаар хуралдав. Энэ үеэр ОХУ-аас НҮБ-ын дэргэд суугаа байнгын төлөөлөгч Василий Небензя Буча хотод болсон харгислалын материалуудыг нийтэлсэнтэй холбогдуулан Оросын талын баримтуудыг танилцуулжээ.

Тэрбээр Оросын цэргүүд Буча хотоос гуравдугаар сарын 30-нд бүрэн гарсан байсныг сануулаад ОХУ-ын Зэвсэгт хүчний хяналтад байх хугацаанд тус хотод нэг ч энгийн иргэн хохироогүй, оршин суугчид гадуур чөлөөтэй явж, үүрэн утас хэрэглэж байсан. Энэ үеэр Буча хотоос гарах хөдөлгөөнийг хязгаарлаагүй байна. Буча хотын захирагч Анатолий Федорук Оросын цэрэг гарсны дараа хийсэн цахим мэдэгдэлдээ Украины Зэвсэгт хүчин баатарлагаар хотыг чөлөөлсөн гэж онцолж байжээ. Энэ мэдэгдэлд нь гуравдугаар сарын 31 гэхэд хотод нэг ч цэрэг үйлдээгүй гэдгийг илтгэж байна. Ингэхдээ Буча хотын захирагч гудамжаар дүүрсэн 280 цогцсыг тэр үед анзаараагүй өнгөрнө гэдэгт эргэлзэж буйгаа Оросын төлөөлөгч илэрхийлжээ.Дөрөвдүгээр сарын 1-нд Буча хотын зөвлөлийн гишүүн Катерина Украинцева оршин суугчиддаа хандан хотод Украины Аюулгүй байдлын албаны алба хаагчид орж ирсэн тухай сэрэмжлүүлж байжээ. Үүнээс гадна дөрөвдүгээр сарын 2-нд Украины Үндэсний цагдаа хотыг цэвэрлэж байгааг харуулсан дүрс бичлэгт гудамжинд энгийн иргэдийн цогцос гараагүй байна. Эл дүрс бичлэгт Украины Үндэсний гвардийнхан энгийн иргэдээс ярилцлага авдаг ба тэд олон тооны цогцос, энгийн иргэдийг олноор нь буудан хороосон тухай дурдаагүй байна.

Небензя хэрэв цогцсууд олон хоногийн турш, “New York Times” хэвлэлд мэдээлсэнчлэн гуравдугаар сарын 20-ноос хойш гадаа байсан бол тодорхой хувирлууд гарч эхэлдгийг шүүх эмнэлгийн шинжээчид бүгд мэднэ хэмээн онцолжээ. Гэтэл цогцсуудад ийм хувирлууд илрээгүй байна. 

Оросын талд Украины хэт үндсэрхэг үзэлтнүүдийн харгислалын талаар мэдүүлэг өгөхөд бэлэн хүмүүсийн олон тооны нотлох баримтууд бий гэж Небензя мэдэгджээ. Тэрбээр “Та нар цогцсуудыг харж, хүмүүсийн яриаг сонссон. Гэхдээ та нарт харуулахыг хүссэн зүйлийг л харсан. Украин болон өрнөдийн хэвлэлүүдийн харуулж үйл явдлын хувилбарууд илэрхий уялдаагүй байгааг анзаарахгүй байхын аргагүй. Орос цэргүүд гарсан даруйд гудамжинд цогцос байхгүй байсныг харахгүй өнгөрөхийн аргагүй. Үүнийг хэд хэдэн дүрс бичлэг гэрчилж байна” гэж онцолжээ.

Тэрбээр Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийд хандан “Сүүлчийн украин хүн үхэх хүртэл тулалдахад бэлэн Өрнөдөд төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх боломж олгохгүй байхыг” уриалжээ.

Василий Небензя Буча хотод болсон шиг ч Оросын цэргүүдийн эсрэг чиглэсэн ийм жигшмээр өдөөн хатгалга цаашид дахин гарахыг үгүйсгээгүй байна.

Холбоотой мэдээ