Жо Байдены эмч: Ерөнхийлөгчийн биеийн байдал АНУ-д аюул учруулж болзошгүй

Дэлхий
khiimori.co@gmail.com
2022-04-16 00:59:43

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены тархи мэдрэлийн өвчин улам хүндэрч байгаа нь улс орны үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна хэмээн Цагаан ордны эмч асан, Төлөөлөгчдийн танхимын гишүүн Ронни Жексон мэдэгдлээ.

Тэрбээр “One America News” телевизэд өгсөн ярилцлагаараа, “Би онош тавих гэж оролдохгүй. Гэсэн ч, Жо Байден Ерөнхийлөгчийн сэтгэцийн хувьд асуудалтай байгааг дэлхий нийт харж байгаа. Түүнд ямар нэгэн зүйл тохиолдож байгаа нь тодорхой байна. Энэ бол үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах асуудал” хэмээсэн байна.

Учир нь, Жо Байден сүүлийн үед хамгийн зохисгүй гэмээр зан авирыг олон нийтийн сүлжээгээр гаргаж байгааг нь санааг нь зовоож байгаа гэлээ. Эмчийн хэлснээр, Украины асуудлаар ОХУ-тай шууд зөрчилдөх магадлал байгаа энэ эрсдэлтэй цаг үед АНУ-ын Ерөнхийлөгч аль болохоор ухамсартай байж, нөхцөл байдал ямар байгааг, чухам юу өрнөж байгааг бүрэн ойлгож, ухаарах сөхөөтэй байх ёстой гэж ярьсан байна.


Түүнчлэн, Ерөнхийлөгч асан Дональд Трампын нэгэн адил Жо Байдены тархины үйл ажиллагааг шинжлэх сорил авч, үр дүнг нь олон нийтэд дэлгэх ёстой гэсэн уриалгыг дэмжсэн байна.  

Өнгөрсөн хоёрдугаар сард Жо Байден сэтгүүлчийг илтэд доромжилсон үйл явдлын дараа Бүгд Найрамдах Намын 40 орчим конгрессын гишүүн Жо Байдены сэтгэц, танин мэдэхүйн чадварыг нь шалгах уриалга гаргасан


Нэг жишээ дурдахад, Жо Байден өөрийгөө Ерөнхийлөгч асан Барак Обамагийн эхнэр Мишель Обаматай андуурч байсан юм.

Мөн, Дэд ерөнхийлөгч Камала Харрисыг Америкийн Тэргүүн хатагтай гэж нэрлээд, түүний нөхөр нь коронавирусийн халдвар туссан гэж сэтгүүлчдийн өмнө мэдэгдэж байсан. Тухайн үед сэтгүүлчдийн нэг нь, “Тэргүүн хатагтай Камала Харрис юм бол та нөхөр нь биз дээ, гэж асуухад Жо Байден, “Нээрээ тийм л дээ” гэж бантсан хариулт өгч байсан юм. Өөр нэг жишээ дурдахад, тэрбээр цэргийн ёслолын ажиллагааны үеэр 30 секунд орчим зогсоогоороо унтсан байна.

Эх сурвалж: CNBC

Холбоотой мэдээ