Хоккайдод болсон усан онгоцны осол Монголчууд бидэнд ч сургамжтай

Дэлхий
khiimori.co@gmail.com
2022-04-26 23:03:23

Өнгөрсөн бямба гарагт Японы хойд зах Хоккайдо мужид нэгэн осол гарч Япон даяар шуугиан дэгдсэн. Ширэтоко гэх байгалийн үзэсгэлэнт газар үзэхээр явсан аяллын усан онгоц осолдож 26 хүн тэнгэрт халисан мэдээлэл. Энэхүү Ширэтоко гэх газар нь байгалийн үзэсгэлэнт газар бөгөөд зөвхөн усан онгоцоор л очиж үзэх боломжтой газар гэнэ. Ко-гийн үед бүх аяллууд зогссон байсан бөгөөд аяллын компаниуд аяллаа сэргээж эхэлсэн байна.

Энэ газар луу 4,5 компани аялал хийх зөвшөөрөлтэй ба тухайн өдөр далайн давалгаа өндөр байсан тул бусад компаниуд аялал зохион байгуулаагүй юм байна. Ганцхан компани аялал зохион байгуулсан ч ийнхүү том осол болжээ. Тухайн осол үүсэх шалтгаан:

• Далайн давалгаа хүчтэй байсан.

• Усан онгоцны өмнө хэсэгт гэмтэлтэй байсан ч засвар хийхгүй явсан.

• Алдартай хүрхрээ үзүүлэх гэж хэт ойртож чулуу мөргөж усан онгоцонд гэмтэл учирч живсэн гэх мэдээлэл хөвөрч байгаа.


Хэт их ашиг олох гэж улайрах нь буцаад аюул дагуулдаг гэдгийг харууллаа. Гол нь хүний амь насыг хариуцаж яваа бол бүх талаас нь аюулгүй байдлыг тооцох ёстой. Монголд дотоодын аялал жуулчлал хөгжиж байгаа энэ үед зочдын амь насыг аяллын компани хариуцдаг гэдгийг сайтар ухамсарласан байх нь зүйтэй.


Японд усан онгоц бол Монголд автомашин, автобусны бүрэн бүтэн байдлыг сайтар шалгаж нягталсны дараа аялалд гаргаж байх хэрэгтэй!”Яарвал даарна” гэж үг бий. Хэт их яарснаас болж иймэрхүү осол аваар гарах магадлал өндөр!



Холбоотой мэдээ