Гудамжинд хаясан нярайн эцэг эх мэдүүлэг өгчээ… Тэд_

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2022-07-01 22:46:09

Гудамжинд хаясан нярайн эцэг эх мэдүүлэгтээ “Coгтyy л байсан. Муудалцаад л” гэсэн тайлбарыг өгчээ

Налайх дүүрэгт дөрвөн сартай хүүхдийг гадаа гудамжинд тавьж, аав ээж нь хоорондоо хэрэлдээд 30 гаруй минут орхиж явлаа гэх тайлбартай бичлэг цахим орчинд цацагдсан,

Энэ талаар бид ЦЕГ-аас тодруулахад “Тухайн асуудлыг Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна. Хүүхдийн эцэг эхийг нь шуурхай илрүүлж, эрүүлжүүлэх байранд аваачсан. Дөрвөн сартай хүүхдийг нь дүүргийн түр хамгаалах байранд аваачсан байна. Хүүхдийн талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Нярай хүүхдийг ямар шалтгаанаар орхиж явсныг шалгаж байна” гэлээ.

Уг хүүхдийн аав нь 38 тай, ээж нь 27 настай аж. Согтуу хоорондоо маргасан учраас хүүхдээ газар хаясан гэж мэдүүлжээ. 



Холбоотой мэдээ