Даргын хүүхэд давуу эрхтэй!!!

Нийгэм
khiimori.co@gmail.com
2022-07-07 11:55:16

Даргын хүүхэд давуу эрхтэй!!!


Тэрбумтан болсон мөртлөө гадаадад сурсан төлбөрөө татвар төлөгчдийн мөнгөөр төлүүлнэ.


УИХ-ын гишүүн асан Н.Ганбямбын хүү Г.Дөлгөөн гэгч 30  эргэм насны залуу  Монгол банкны тэргүүн дэд Ерөнхийлөгч болсон. Өмнө нь Хөгжлийн банкны дэд захирлаар ажиллахдаа улс төрчдийн хамаарал бүхий компаниудад  хууль бусаар ЗЭЭЛ өгөх ажилд голлон оролцсон хүмүүсийн нэг. Өнөөдөр хариуцлага хүлээх байтугай эргээд Хөгжлийн банкийг Монгол банкны албан тушаалтны хувиар шалгах гэнэ. Г.Дөлгөөн нь төрд ажиллах хугацаандаа огцом баяжжээ. Тэрээр 7 ширхэг орон сууцтай, зөвхөн орон сууц нь 1,7 тэрбумаар үнэлэгднэ. Машин л гэхэд 113 саяын үнэтэй. Жилийн орлого нь хагас тэрбумаар хэмжигдэж буй. Ийм баян атлаа гадаадад төрийн сангийн зээлээр сурчээ. /Энэ бол ард түмний мөнгө, татвар төлөгчдийн хөлс / Төгсч ирээд сургалтын  зээлээ төлөх нь байтугай бүр сайдын тушаалаар төлбөрөөсөө чөлөөлөгдсөн байна. Г.Дөлгөөн нь 2014 онд Люксенбургийн их сургуульд Банк санхүүгийн чиглэлээр магистрт 2 жил суралцахдаа Сургалтын төрийн сангаас 16,000$ -ийн зээл авчээ.  Ингээд 2020.12.21-ны өдөр  Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэнгийн тушаалаар Г.Дөлгөөн нь  гадаадад  сурсан сургалтын төлбөрөөсөө бүрэн чөлөөлөгджээ. Гэтэл зээлээс чөлөөлөгдөх  үедээ Г.Дөлгөөн нь 16,000 $ өөрөө төлөх чадамжтай төдийгүй аль хэдийн төрөөс төрсөн тэрбумтнуудын эгнээнд шилжсэн байсныг түүний АТГ-д гаргаж өгсөн Хөрөнгө орлогын мэдүүлгээс харж болно. Монголд даргын хүүхэд үнэхээр давуу эрхтэй аж. Г.Дөлгөөний жишээн дээр: Гадаадын өндөр үнэтэй сургуульд  ард түмний мөнгөөр сурна. Төгсч ирээд  төрийн өндөр албан тушаалд очно. Тэрбумтан болсон атлаа сургалтын төлбөрийн зээлээ төлөхгүй.төлөхгүй,  сайдын гарын үсгээр чөлөөлүүлнэ. Албан тушаалаа ашиглаж, ард түмнээс боломжийг нь хулгайосан  ч хариуцлага хүлээхгүй. Энэ новшнууд мэдлэг боловсролтой, эх оронч сэтгэлтэй, хичээл зүтгэлтэй, жирийн аавын хүү, ээжийн охины хувь заяаг булааж дуусаагүй юу?  Энэний оронд сурах ёстой хүмүүс нь сурсан бол төрөөс түүн шиг “хулгай “ хийхгүй л дээ.

 Би түүнийг шалгуулах ёстой гэж үзээд АТГ-д өгсөн ч түүнийг өнөөдрийг болтол албан тушаалаас нь түдгэлзүүлсэнгүй. Бас шалгаж хариуцлага хүлээлгэсэнгүй өдий хүрлээ. 


Даргын хүүхэд  Монголд давуу эрхтэйг Г.Дөлгөөн батална.


Сэтгүүлч Б.Отгон  2022.07.07




Холбоотой мэдээ