УУШИГ ЦЭВЭРЛЭЖ, ЭРҮҮЛЖҮҮЛЭХ СУПЕР 4 БҮТЭЭГДЭХҮҮН

Эрүүл мэнд
khiimori.co@gmail.com
2022-07-07 22:26:02


Хүн тамхи татна гэдэг бол өөрийн гараар уушгаа хөнөөж байгаагаас өөрцгүй юм. 

Тамхины утаа нь өчүүхэн жижигхэн үсэнд /сормуус/ шингэхээс эхлээд бүхий л эд эрхтэнд тархаж улмаар уушгинд нөлөөлж хүний нүдэнд харагдахгүй түлэгдэлт үүсгэж, уушгийг хатингиршуулж, аяндаа уушигны архаг өвчинтэй болгодог. 

Тамхины бохь нь уушгинд хуримтлагдсаны эцэст хүн уушигны архаг өвчтэй болох төдийгүй хоолой нь боогдож, багтраат ханиалгаар өвчилдөг.

Уушигаа эрүүл байлгах гол үндэс нь тамхи татахгүй байх бөгөөд хэрэв татдаг бол одооноос тамхиа хаяхыг зөвлөе.

 Тэгвэл уушгийг никотины бохь, хорноос цэвэрлэж, эрүүлжүүлдэг 4 бүтээгдэхүүнийг эртэмдтэд нэрлэжээ.


Уушгиа хэрхэн цэвэрлэх вэ?

Тамхичидын уушиг тамхинаас гадна гадны хортой нөлөөллөөс болж улам илүү хорддог.

Түүнчлэн их хотын оршин суугчид маань ч мөн бохирдсон агаар болон тоосжилтоор амьсгалдаг тул дараах бүтээгдэхүүнүүдэд анхаарлаа хандуулах нь чухал.

1.Хаан жүрж

Цитрусын төрлийн энэ жимс нь антиоксидантуудаар баялаг төдийгүй эсийн үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлдөг байна. Түүнчлэн түүнд агуулагдах бодисууд нь хавдар үүсгэгчийг эсэргүүцэх чадвартай аж. Иймээс тамхи татдаг, тэр тусмаа уушигны хорт хавдраар өвчилж болзошгүй, эрсдэл бүхий хүн бүр энэ исгэлэн жимсийг заавал хэрэглэх шаардлагатай.

2.Сармис

Сармис нь олон зуун өвчнийг анагаах хүчтэй зэвсэг юм. Сармис нь бие организмд сайнаар нөлөөлж биеийг эрүүлжүүлэх чадвартай тул өдөр тутмын хоол хүнсэндээ эргэлзэлгүйгээр хэрэглэж байх нь уушгаа хамгаалах, эмчлэх, уушигны төрөл бүрийн өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ болдог.


3.Цагаан гаа

Цагаан гаа нь нян, вирусын эсрэг үйлчилгээтэй төдийгүй судас тэлж, цэр гадагшлуулахаас гадна гуурсан хоолойн сувгийг нөхөн сэргээх чадвартай.

4.Лууван

Лууван нь А, С, Е, К болон В бүлгийн аминдэмүүдээр баялаг. Энэ дундаас онцгойлон А аминдэм нь эд болон хучуур эдийн эсэнд сайнаар нөлөөлдөг. Бие махбодиос бүхий л амин дэмийг “хөөгөөд” гаргачихдаг никотины хортой нөлөөг саармагжуулахын тулд лууванг түүхийгээр нь эсвэл салат бэлтгэн хэрэглээрэй. Луувангийн шүүс ч мөн чухал.

Эцэст нь хэрэт та тамхиа хаяхаар шийдсэн л бол уушгиа цэвэрлэхэд анхаараарай. Ингэснээр уушигны хэвийн үйл ажиллагаа эргэн хэвэндээ орж, эрчимждэг. Хурдан хугацаанд үр дүн нь мэдрэхгүй ч гэлээ толгой чинь илүү сайн ажиллаж, үнэр сайн ялгадаг болохоос гадна өөрийн дуртай хоолны тэрхүү сайхан амтыг улам илүү мэдэрдэг болно.


Холбоотой мэдээ