Уламбаяр: Хэлэх үг алгөөө Абэ сан. Юм үзээгүй биднийг уучлаарай

Нийгэм
khiimori.co@gmail.com
2022-07-09 04:10:39

“Таны Японы Ерөнхий сайдаар ажилласан 9 жилд Монголын Засгийн газар 6, Ерөнхийлөгч 3 солигдсон. Энэ хооронд манай хамаг дарга танайд очиж, зөндөө гуйлгачилсан. Бүр “албатай” юм шиг гуйж, нэхэж, шаардаж, шантаалжилж өдийг хүрсэн. Бонд өр, нийтийн тээвэр, цахилгаан станц, зам гүүр, хоол хүнс…

Байж болох бүхнийг авч ууж идсэн. Хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж ч утгаа алдсан. Яармагийн зам байтугай нөгөө Нисэх буудлаа хүртэл танайхаар бариулсан. Бүр хүүхдүүддээ сургууль барьж өгөөрэй гээд авсан газарт чинь Чойжоо гэх нөхөр цементэн ширэнгэ шавуулсан. Хэлэх үг алгөөө Абэ сан… Монголын УХААНГҮЙ НОЁД, УРАГШГҮЙ АЛБАД-тай бид юу ч ойлгоогүй. Ойлгох ч үгүй байх.


Холбоотой мэдээ