Өдөр бүр нэг аяга сүү уухын ач тус

Эрүүл мэнд
khiimori.co@gmail.com
2022-07-10 01:33:09

Сүү, сүүн бүтээгдэхүүн нь хүний биед хичнээн тустай болохыг хүн бүхэн мэдэх нь гарцаагүй юм. Харин та өдөр бүр цөцгийтэй сүү ууж хэвшээрэй. 

Энэ нь биед маш олон өөрчлөлтийг авчирч, дотроос тань эрүүлжүүлэх болно. 

Ялангуяа элэг, бүдүүн гэдэс, ходоодонд эерэг нөлөөг үзүүлж, үйл ажиллагааг нь дэмждэг байна. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя. 

1Ханиадыг эмчилнэ

Өдөр бүр цөцгийтэй сүү ууснаар дархлааны системийг бэхжүүлж, цэрний ялгаралтыг бууруулдаг. 

Нэг ёсондоо ханиад, төрөл бүрийн өвчнөөс сэргийлж, таныг эрүүл байлгах болно. 

Та цөцгийтэй сүү уухаас гадна, их хэмжээний усыг давхар уух хэрэгтэй. 


2Ходоодны өвчнийг намдаах

Тус сүүг ууснаар ходоодны шарх эдгэрч, гэдэсний үйл ажиллагаа сайжирдаг. 

Мөн сүүний шим тэжээл нь гэдсэнд шингэж, бодисын солилцоог дэмжиж өгнө. 


3Суулгалтыг эмчилнэ

Суулгаж, жин алдаж яахаа мэдэхгүй байвал өдөр бүр цөцгийтэй сүүг ууж хэвшээрэй. 

Энэ нь гүйлгэж, суулгахыг зогсоохоос гадна, өтгөн хаталтыг эмчилдэг гайхалтай чанартай юм. 


4Эрч хүчийг нэмэгдүүлнэ

Цөцгийтэй сүүнд агуулагдах В2 амин дэм нь биеийг сэргээж, эрч хүчийг нэмэгдүүлдэг.

Тиймдээ ч тус сүүг байгалийн гаралтай энергийн ундаа хэмээн нэрийдэх нь бий. 

Нэг аяга цөцгийтэй сүүнд 8.1 гр уураг агуулагдах бөгөөд энэ нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн өдөрт авах ёстой уургийг 15-17 хувийг бүрдүүлэх аж. 


5Элгийг хамгаална

Дээр дурдсанчлан, цөцгийтэй сүүнд В2 амин дэм агуулагддаг. 

Харин энэ нь танд эрч хүчийг бэлэглээд зогсохгүй элэгний үйл ажиллагааг дэмжиж, биеэс хорт бодисыг гадагшлуулдаг байна. 



6Улаан хоолойн сөргөө

Ходоодон дахь хоол хүнс ходоодноос улаан хоолой руу сөргөж гарах явцыг "улаан хоолойн сөргөө" гэж нэрлэдэг.

Харин цөцгийтэй сүүг ууснаар энэхүү төвөгтэй байдлаас сэргийлж, цээж хорсохыг болиулж чадах юм. 



7Цусны даралтыг бууруулна

Хэрэв таны цусны даралт өндөр бол өдөр бүр алгасалгүй цөцгийтэй сүү ууж байгаарай. 

Энэ нь холестролын хэмжээг тэнцвэржүүлж, эрүүл амьдрахад туслах болно. 


8Шингэний дутагдалд орохоос сэргийлнэ

Энэтхэг улсад цөцгийтэй сүүг маш түгээмэл хэрэглэдэг. 

Учир нь тус улсад 40 хэмийн халуун болж, хүмүүс ангаж цангах аюулд ордог бөгөөд цөцгийтэй сүү ууж, шингэний дутагдалд орохоос сэргийлдэг байна. 


Холбоотой мэдээ