ХНХ-ын сайд Д.Сарангэрэлийг сайдын албан тушаалаас ОГЦРУУЛАХ захирамжийг Ерөнхий сайд гаргалаа

Улс Төр
khiimori.co@gmail.com
2022-09-27 14:22:09

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. 

Тэрбээр ХНХ-ын сайд Д.Сарангэрэл “Халамжаас-Хөдөлмөрт” хэлэлцүүлгийн үеэр ядуурлын түвшнээс доогуур айл өрхийг улны айл гэр нэрлэсэн явдалд Монгол Улсын Засгийн газрын өмнөөс Монголын нийт ард түмний өмнөөс хүлцэл өчье. Д.Сарангэрэл Засгийн газрын гишүүний хувьд Үндсэн хууль зөрчсөн учир Ерөнхий сайд түүнийг үүрэгт ажлаас нь огцруулах шийдвэр гаргалаа гэв.

ХНХ-ын сайд Д.Сарангэрэлийг өнөөдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж байгаа аж. Түүнчлэн дараагийн ХНХ-ын сайдыг томилогдтол ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан түр орлон гүйцэтгэж байхаар болжээ. 

Холбоотой мэдээ