В.Баттулга, Б.Дуулим нар цөөхөн хүн ирлээ гэж үзэгчдээ үл хүндэтгэн тоглолтоо цуцалжээ

Нийгэм
khiimori.co@gmail.com
2022-12-03 07:22:49

Дуучин В.Баттулга охин Б.Дуулимын хамтаар Дундговь аймгийн Дэрэн суманд өчигдөр орой 19 цагт тоглолтоо хийхээр зарласан.Гэсэн ч 70 хүн цугларлаа хэмээн тоглолтоо хийгээгүйд иргэд сэтгэл дундуур үлдсэн талаараа цахим сүлжээгээр нийтлэх болжээ.


Түүнчлэн, “Өмнө нь гэр бүлээрээ тоглолтоор ирээд шимтгэл төлөхгүй гэж маргаан дэгдээж, соёлын төвийн хаалгыг эвдэж байсан, удаад нь ирээд хүнтэй уулзаад гарах гэсэн хүнээс төлбөр нэхээд зодоон болж байлаа.

Харин энэ удаа…

За дараа битгий ирээрэй, урлагийн бурхад төрсөн тайз шүү.” хэмээн иргэд сэтгэгдлээ үлдээсэн байна.


Холбоотой мэдээ