С.Батдөлийг 30 хоног цагдан хорихоор шийдвэрлэв

Нийгэм
khiimori.co@gmail.com
2023-01-09 03:17:24

УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийн гэр болон хамаарал бүхий этгээдүүдийн гэр, объектоос 7.3 тэрбум төгрөг бэлнээр болон 4 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгийн гэрээ, гэрчилгээ гарсан нь өнгөрсөн долоо хоногт дуулиан дэгдээгээд байна. 

Хууль, хяналтын байгууллагынхан түүнийг цагдан хорьсон боловч Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Г.Золбоо "өмгөөлөгчтэй шүүх шаардлагатай" хэмээн сулласан юм.

Улмаар өнөөдөр буюу 2022 оны нэгдүгээр сарын 9-ний 11 цагт үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдвэрлэхээр тогтсон. 

С.Батдөл эрхээ хамгаалуулахын тулд хагас тэрбумаар цагдаад 25 жил ажилласан Д.Амаржаргал, прокурорт 20 гаруй жил ажилласан С.Мөнхтулга гэх  хоёр өмгөөлөгчийг хөлсөлсөн. Мөн, өнөөдөр С.Батдөлийн эхнэр М.Сайнбилэг хувийн эмнэлэгт хэвтсэн мэдээ байна. Улмаар "хүүхэд харах хүнгүй" гэх шалтгааныг өмгөөлөгч нар нь шүүхэд гаргаж өгөх тактиктай байна хэмээн урьдчилан таамаглаж байсан юм. 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд, С.Батдөлийг 30 хоног цагдан хорихоор шийдвэрлэлээ. Түүнийг мөнгө угаасан, эд хөрөнгө завшсан хэмээн яллагдагчаар тооцсон байна. 

Холбоотой мэдээ