Эрчүүдийг алдаг хор...

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2023-03-25 23:45:28

ЭРЧҮҮДИЙГ АЛДАГ ХОР...


Нэгэн үзэсгэлэнтэй бүсгүй гэрлэсэн амьдралаасаа залхаж нөхрөө алахыг хүсчээ...


Нэг өглөө ээж дээрээ очоод:


-Ээжээ, би нөхрөөсөө залхаж байна, түүнийг тэвчихээ байлаа, түүнийг алмаар байна, гэхдээ хуулийн дагуу намайг аймаар шийтгэх байх гэж айж байна, та надад туслаач гэжээ...


-Тэгье ээ, охин минь, ээж нь чамд тусалж чадна, гэхдээ цөөн тооны даалгавар гүйцэтгэх хэрэг гарна гэж ээж нь хариуллаа...


-Юун даалгавар? Түүнийг зайлуулж байвал би ямар ч даалгавар гүйцэтгэхэд бэлэн гэж охин нь хэллээ...


-За тэгвэл чи дараах зүйлсийг хийх хэрэгтэй гэж ээж нь хэлэв:


1-рт, түүнийг үхсэн гэдгийг хэн ч сэжиглэхгүй байлгахын тулд түүнтэй эвлэр...


2-рт, түүнд чи залуухан, үзэсгэлэнтэй харагдахын тулд гоо сайхандаа анхаар...


3-рт, түүнийг сайн халамжилж, түүнтэй хүндэтгэлтэй сайхан харьц...


4-рт, хүлээцтэй хандаж, хардахаа багасган, илүү сонс...


5-рт, түүнд зориулж мөнгө зарцуул, ямар нэгэн зүйлийг худалдан авахад чинь зориулж мөнгө өгөхгүй байвал бүү уурла...


6-рт, үхснийх нь дараа чамайг сэжиглэхгүй байлгахын тулд дуугаа битгий өндөрсгө, энх тайванг эрхэмлэ...


-Энэ бүгдийг хийж чадах уу, гэж ээж нь түүнээс асуухад...


-Чадалгүй яахав, ээжээ хэмээн охин нь дуу алдав...


-Энэ нунтагийг аваад яв, өдөр бүр хоолонд нь хийж өг, түүнийг аажмаар алах болно...


30 өдрийн дараа охин нь ээж дээрээ эргэж ирээд:


-Ээжээ, би нөхрөө алмааргүй болчихлоо...


Тэр маань бүрэн өөрчлөгдөж, төсөөлж байснаас минь илүү халамжтай сайн нөхөр болсон тул би ч түүнд буцаад хайртай боллоо...


Түүнийг алах хорыг яаж зогсоох вэ, хэлж туслаач гэж уйлан хайлан гуйлаа...


-Санаа бүү зов охин минь, тэр өдөр чамд өгсөн нунтаг бол зүгээр л цагаан гааны нунтаг байсан юм, түүнийг хэзээ ч алахгүй...


Эсрэгээрээ, чи л нөхрөө аажмаар алж байсан хор нь...


Түүнийг хайрлаад, хүндлээд, урамшуулж дэмжээд эхэлмэгц тэрээр чамд хайртай, халамжтай сайн нөхөр болж өөрчлөгдөхийг чи харжээ...


Эрчүүд гэдэг чинь тийм эвдэрсэн, нүгэлтэй улсууд биш юм шүү дээ, бид тэдэнд яаж хандахаас л хамаарч тэдний хэн байх, бидэнд яаж хандах нь тодорхойлогддог юм, охин минь гэж ээж нь хэлээд охиноо үнслээ...

Эрүүл энх, аз жаргал, хүсье!


Холбоотой мэдээ