Австралид электрон тамхины стандарт тогтоон, зөвхөн эмийн санд худалдана

Эрүүл мэнд
khiimori.co@gmail.com
2023-05-08 00:12:01

Австралид электрон тамхитай холбоотой шинэ зохицуулалтыг удахгүй мөрдөж эхэлнэ. Электрон тамхины стандарт тогтоон, зөвхөн эмийн санд худалдахаар болжээ.

Тус улсад энэ төрлийн тамхийг жороор худалддаг байна. Гэвч далд аргаар буюу бүртгэлгүй худалдаалах нь нэмэгдсэн тул шинэ зохицуулалт бий болгох нь зүйтэй гэж үзжээ.

Эрүүл мэндийн сайд Марк Бутлэр “Электрон тамхи никотины хамааралтай, шинэ үеийг бий болголоо. Ялангуяа тамхи татдаггүй байсан залуучууд олноороо хэрэглэх болсон нь бидний санааг зовоож байна. Тамхи үйлдвэрлэгчид тод өнгийн баглаа боодол, сайхан  үнэрээр хэрэглэгчдийг татаж байна. Тэд биднийг хуурдаг. Манай 14-17 настай, зургаан хүүхэд бүрийн нэг нь энэ тамхийг хэрэглэдэг. Харин 18-24 настай залуучуудын ¼ нь, 50-иас дээш настай хүмүүсийн цөөн хувь нь электрон  тамхи татдаг. Энэ нь нийгмийн эрүүл мэндэд маш аюултай” гэжээ.

Зарим хүн тамхинаас гарах зорилгоор электрон тамхи татдаг аж. Энэ төрлийн тамхи урт хугацаанд бидний эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлэхийг судалсан судалгаа байхгүй байна.

Эх сурвалж: BBC

Холбоотой мэдээ