"Миний дэлгүүр"-т дэлбэрэлт болж, нэг хүн нас барж, хоёр хүн ухаангүй байна

Нийгэм
khiimori.co@gmail.com
2023-06-24 01:48:11

"Далай ээж захын хөргүүр дэлбэрээд хүмүүс гарч гүйгээд байна" гэсэн дуудлага мэдээлэл өнөөдөр өдрийн 12.00 цагийн орчимд цагдаагийн байгууллагад иржээ.

Мэдээллийг шалгахад, хуучнаар "Далай ээж" зах буюу одоогийн "Миний дэлгүүр" супермаркетад техник завсарчид хөргөлтийн шингэн цэнэглэх үед хий дэлбэрчээ.

Ослын улмаас техник засварчин 48 настай Б, 26 настай Ж, 53 настай Г нар түлэгдэж, Түлэнхийн төв эмнэлэгт хүргэгдсэн боловч нэг иргэн эмнэлгийн тусламж авч чадалгүй нас баржээ. Харин хоёр засварчин одоо эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа гэх мэдээлэл байна.

Энэ хэргийг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна. 

Холбоотой мэдээ