Малчдын тэтгэврийн 50 хувийг төрөөс төлөх санал дэмжигдэв

Улс Төр
khiimori.co@gmail.com
2023-06-25 23:17:19

Нийгмийн даатгалын багц хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг 2023/6/24-ны өдрийн УИХ-ын чуулганаар үргэлжлүүлэн хийсэн. 

Энэхүү төслүүдээр малчдын нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг төр хариуцахаар тусгасан юм. 

Энэхүү заалтыг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн юм. 

Энэхүү заалтыг хэрэгжүүлснээр малчдад давуу боломж олгох бөгөөд татвар төлөгчдийн бүрдүүлдэг төсвөөс малчдын тэтгэврийн 50 хувийг төлөх нь ялгаварлан гадуурхсан явдал гэж үзэх хүн цөөнгүй байна.

Сонгууль дөхсөн үед малчдын саналыг авах гэсэн явуургүй ажил гэж үзэх ч нэгэн байна. 

Тэтгэврийн сан хоосорсон энэ үед тэтгэврийг дорвитой нэмэгдүүлж чадахгүй байгаа энэ үед малчдыг бусдаас илүү үзэн ийнхүү шийдвэрлэх нь тус санд илүү дарамт учруулах юм.

Уг хуулийн төслийн зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. 

Ингэснээр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ. 

Энэ  долоо хоногт үргэлжлүүлэн хэлэлцэх юм.

Холбоотой мэдээ