17 төрийн албан хаагчийг МӨНГӨ УГААХ гэмт хэрэгт яллагдагчаар татжээ

Нийгэм
khiimori.co@gmail.com
2023-07-21 13:48:13


Энэ оны эхний хагаст авлигын гэмт хэрэг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 27 хувиар өсжээ. 65.1 хувь нь нийслэлд, 34.9 

хувь нь орон нутагт бүртгэгдсэн бол орон нутгаас Сэлэнгэ, Баян-Өлгий аймагт хамгийн их бүртгэгджээ.  

Нийт бүртгэгдсэн авлигын гэмт хэргийн 76.4 хувийг улс төрд нөлөө бүхий болон нийтийн албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулсан гэмт хэрэг эзэлж байна. 

Авлигын гэмт хэргийн улмаас 3.6 их наяд төгрөгийн хохирол учирсан байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад 235.1 тэрбум төгрөгийн эд хөрөнгө битүүмжилж, 9 тэрбум төгрөгийн эд хөрөнгө хураан авч, 2.3 их наяд төгрөгийн хохирол нөхөн төлүүлжээ. 

Мөн хугацаанд мөнгө угаах гэмт хэрэгт 17 төрийн албан хаагч холбогдсон байна. 

Прокурор 2023 оны эхний хагас жилд бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан шалгасан 276 Мөнгө угаах хэрэгт хяналт тавьж, 45 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. 

Мөнгө угаах гэмт хэрэгт 17 төрийн албан хаагчийг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан, үүний дотор улс төрд нөлөө бүхий этгээд 1 байна. 

Мөнгө угаах гэмт хэргийн 47.2 хувь нь Авлига, 31.8 хувь нь Хулгайлах, 5.4 хувь нь Татвар төлөхөөс зайлсхийх, 4.5 хувь нь Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгийг угаасан үндэслэлээр шалгагджээ.

Холбоотой мэдээ