Batzaya Bulganbaatar: Энэ улсад залуус яаж амьдрах ёстой вэ?

Улс Төр
khiimori.co@gmail.com
2023-08-06 18:57:47

Энэ улсад залуус яаж амьдрах ёстой вэ?

Намд орохоор хүн шууд муу хүн болдог юм шиг байна. Юу ч хийсэн намын залуучууд, цүнх баригч гэдэг юм байна. Сая Amarjin AJ  намд ороод алиа салбадайгаараа дуудууллаа. 

Ер нь төрд ажиллаагүй, нүгэл хийгээгүй залуучууд яахаараа, улс төрөөс хол хүмүүс, эрх баригчдын дагуул намуудыг доог тохуу болж, ардчилсан нийгэмд улс төрийн сонголтоо хийснийхээ төлөө ад үзэгдэх ёстой гэж!!!

Бид хулгай хийсэн үү? Үгүй

Бид худал хэлсэн үү? Үгүй

Чи бид оролцохгүй бол хэн оролцож, алдааг яаж засах юм. 

Эцэстээ ад үзээд байгаа Ардын нам, айлын шоовдор хүүхэд шиг Ардчилсан нам л засаг барина. Энэ бол бодит ҮНЭН!!!

Намд муухай, муу хүмүүс олон байгаа ороод бүгдийг цэвэрлье. Гаднаас нь худлаа орилох биш. Дотроосоо өөрчилье. 

Та нар чадахгүй гэх юм.  Тэгвэл ядаж оролдоод үзье. Зүгээр сууснаас дээр!!!

Би лав Монголд тэнцвэртэй байдал, ардчилсан засаглалыг хамгаалагч улс төрийн хүчин хүчтэй байх ёстой гэж боддог. Тиймээс ялагдсан, ядарсан Ардчилсан намыг сонгосон, дэмжиж байгаа. 

Залуус намтай ч,  намгүй ч амьдарч чадна. Амьдарсаар ирсэн юм.

Гэхдээ би орохгүй бол, бид орохгүй бүр адгийн новшнуудад боломж олгох болохоор тэднийг орох зайгүй болгох гэж энд бөглөөс болох гэж байгаа юм.

Зүгээр л бүгд оролц! Өөрчилье. 

Монголыг хөгжүүлээд голын цаана гаргадаггүй юм гэхэд гүүрийг нь барьж өгье!!!

Өөрөө мундаг биш юм гэхэд мундаг залууст боломжийг нь олгоё! Тэдний хана хэрэм нь болъё!!!

Эсвэл залуус зүгээр мөрөөрөө ажлаа хийгээд, амар тайван амьдралаа бодоод гадаад гараад алга болоод өгөх нь зөв юм уу?

Энэ улсад залуус яаж амьдрах ёстой вэ?

Холбоотой мэдээ