С.Баярцогт: АН ардчилалын хоёр дахь давлагааг эхлүүлж байна

Улс Төр
khiimori.co@gmail.com
2023-09-07 05:27:10

АН-аас өнөөдөр /2023.09.07/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр Сангийн сайд асан, АН-ын Тэргүүн дэд дарга С.Баярцогт "Монголын улс төрийн намын амьдралд гурван том хуулиар өөрчлөлт орж байгаа. Тухайлбал, Үндсэн хуульд өөрчлөлт орж УИХ-ын гишүүдийн тоог 126 болгосон. Сонгуулийн холимог систем орж ирсэн. Дээр нь, Улс төрийн намын тухай хууль батлагдсан. Энэ хоёр хууль батлагдсантай холбоотойгоор манай намын Үндэсний бодлогын хороо 504 гишүүнтэй болж байгаа. Анх удаагаа энэ хэмжээний бүрэлдэхүүний хүрээнд хурал явагдсан. Улс төрийн зөвлөл бол 50 орчим гишүүнтай бодлогын том байгууллага болж байгаа. Намын дарга Улс төрийн зөвлөлийг удирдана гэсэн дүрэм байдаг ч намайг ахалж авч явахыг хүссэн.

Ардчилалын хоёр дахь давлагааг эхлүүлж байна. Хоёр дахь үедээ шилжүүлж байгаа шилжилтийн үе, дахин мандан сэргэлтийн үе гэж нэрлэж болно. Одоогийн АН-ын гишүүд, удирдагчдын зүгээс Ардчилалын баянбүрд гэдэг Монгол Улсыг энэ чигээр нь авч үлдэж чадах уу, энэ тогтолцоог хамгаалах нь АН-ын үүрэг гэж үзэж байна. АН ардчилалын төлөөх нам эв нэгдэлгүй байхдаа ялагдал хүлээдэг, тэр нь улс орны хөгжилд сөргөөр нөлөөлдөг гэдэгт дүгнэлт хийсэн " гэж ярилаа. 

Холбоотой мэдээ