Зөв хүнтэйгээ учирсан үед хамгийн тод мэдрэгддэг 5 мэдрэмж

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2023-10-10 05:32:18

Хайр дурлал үнэхээр адармаатай, ойлгохын арга заримдаа тэвчих ч аргагүй байх нь бий. Бид буруу хүндээ дурлаж, шархалж, шархлуулж, заримдаа зөв бурууг ч ялгахаа байдаг. Гэхдээ доор дурдах 5 шинж бол та үнэхээр зөв хүндээ дурласан үед хамгаас тод мэдрэгдэх шинжүүд юм шүү.

1. Та хоёр сайн найзууд шиг л байдаг.
Бага байхад, оюутан ангид байхад учирсан сайн найзуудаа санаж байна уу? Хэзээ ч хагацаж чадахгүй байнга цуг байдаг тэр үнэнч нөхөрлөлийг? Хамтдаа юу ч хийхгүй байлаа ч тэр мөч таатай байдгийг? Зөв хүндээ дурлах үед та яг л тийм энгийн мөчүүдэд эргэж очдог. Дарамт байхгүй, эрх чөлөө л... Ажил, сургуулийн стресс хэдийгээр дарах ч тэр хүнтэй уулзаад л бүгдийг нь сэгсрээд хаячихна. Хажууд нь ичихгүй, бас хүссэнээрээ инээж, тэнэгтэж болно гээч.



2. Та хоёр "эрүүл" байдлаар маргалддаг.
Бүх маргаан муухай, адгийн байдаггүй. Зөв хүнтэйгээ цуг байхад тэр маргаан ямар нэг байдлаар ухааруулж, ойлгуулж, мэдрэмж төрүүлдэг. Нэг нэгэндээ бодлоо чөлөөтэй илэрхийлж, нөгөөгийнхөө үзэл бодлыг сонсож, өөртөө тусгаж аван, бууж өгч бас буруугаа ухаарч, тэр маргааны дараа гэхэд харилцаа улам бэхжиж дотноссон байдаг. Хэдий нулимстай, гунигтай, тэвчимгүй мэдрэмж төрж байсан ч түүний дараа дотор онгойж, бас ямар нэг зүйл дотроос гараад явчихсан, илүү онгойсон байдаг.


3. Урт хугацааны ирээдүйг хамтдаа харж чаддаг.
Та ирээдүйгээ төсөөлөх үед таны хос түүнд тань багтаж байвал. Та хамтдаа 5, 10 магадгүй 50 жилийн дараахийг харж байвал... Нэг нэгнийхээ асуудлыг, сул талуудыг, учирч болох эрсдэлүүдийг мэддэг хэдий ч хамт байхыг хүсэж, хамтдаа бүтээж, ирээдүйгээ сайхан болгохыг хүсэх хүсэл.


4. Хол байсан ч зүгээр.

Нэг нэгнийхээ хувийн орон зайг хүндэлдэг харилцаа хамгийн эрүүл байдаг. Тэр хүнд өнгөрсөн амьдрал, хувийн нууц, орон зай зайлшгүй хэрэгтэй бөгөөд түүнд нь заавал халдаж, олж мэдэх гэж улайрахгүй байх. Та түүний найз нөхөд болон хоббид нь атаархаж, хардаж сэрдэхгүй байж, тэр ч бас таныг найзуудтайгаа байхад, дуртай зүйлээ хийж, мөрөөдлөө дагахад буруутгаж, уцаарлахгүй байх. Та хамтдаа байхаа мэддэг учраас хамт байгаагүй нэг өдөр хардалт сэрдэлтээр бус шинэ түүх, болсон явдлаа ярих гэсэн догдлолоор л дүүрэн байдаг.



5. Цаг хугацаа өнгөрсөөр, бүх зүйл өөрчлөгдсөөр, хүмүүс салж нийлсээр...

Гэхдээ та түүнтэй л байхыг хүснэ.
Хамт байхдаа өөр хүнийг бодож цөхөхгүй, хол байхдаа мартахгүй хамт байхыг л хүсэх. 

Хамтдаа байхда ямар тухтай, гэртээ байгаа мэт байдгийг мэдрэх, бас тэр хүн чинь танд хэрэгтэй гэдгээ мэдрүүлдэг байх тэр мэдрэмж. 

Энэ л хамгийн чухал бөгөөд хамтдаа бүхнийг давна, чадна гэх итгэл төрж, тэр хүн чинь ч бас тийм байгаагаа мэдрүүлбэл энэ хамгийн зөв хүнээ олсны шинж юм.


Холбоотой мэдээ