Инженер Ц.Бат

Нийгэм
khiimori.co@gmail.com
2023-10-13 03:54:55

Инженер Ц.Бат:


Хэдэн мянган ажлын байр үүсгээд, төрд төлөх татвараа яс төлчихсөн ажилсаг монгол хүн Парист яаж явах нь уг нь хэнд ч сонин биш. 

Эсэн мэнд явж улам их татвар төлж, улам олон ажлын байр үүсгэж байвал та бидэнд л тустай. 

Бусад хувийн асуудал нь бидэнд ямар ч падгүй. 

Агаарын тээвэрт хөрөнгө оруулж ажлын байр үүсгэгч Нямтайширын Цэлмүүнд Парист тохиолдсон халдлага дээрмийн мэдээнд эх орондоо татвар огт төлдөггүй, улс орондоо ажлын байр үүсгэх бүхий л боломжийг эх орон нэгтнүүдээсээ булааж Орост тавьж өгч бдаг бүлэглэлийн хүмүүс, тэднийг дэмжигчид, харийн дарангуйлагчдаас өгсөн цустай мөнгөөр санхүүждэг троллууд ихэд баярлаж харагдах юм. 

Бид үндэсний хөрөнгөтөнгүй нийгэм бгуулж үзсэн. 

Аймшигт яргалал, ичмээр ядуурал л байдаг. 

Өнөөдөр Монголыг Оросын хараат байдалд буцаан оруулж нийтээр нь ядууруулах гэсэн харийн явуулгыг хийж байгаа бүлэглэл үндэсний хөрөнгөтөн бүрийг маань гутаан жигшээхээр тачъядаж байна. 

Тэдний хорт үгэнд бүү уруу татагдаарай таминь.


Холбоотой мэдээ