“Grammy Awards”-ийн шилдгүүдийн гоёл

Фото
enkhchimeg@must.edu.mn
2021-03-25 08:23:42

    АНУ-ын Калифорни муж улсын Лос-Анжелес хотноо зохион байгуулагдсан 63 дахь удаагийн Грэмми шагнал гардуулах ёслол цар тахлын улмаас үзэгчгүй болж өндөрлөлөө. 
Ямар ч үзэгчгүйгээр болсон Грэмми шагнал гардуулах ёслолд уригдсан зочдын хоорондын зайг барихын тулд нийт таван тайз засжээ. Арга хэмжээг комедиан Тревор Ноа хөтөлж, Billie Eilish, BTS, Taylor Swift, Dua Lipa, Harry Styles, Cardi B нар өөрсдийн үзүүлбэрээ толилуулжээ.

    Энэ удаад дуучин Бейонсе найман төрөлд нэр дэвшиж, номинацын тоогоороо тэргүүлсэн бол “Black Lives Matter” хөдөлгөөний сүлд дуу “I Can’t Breathe” дуу “Оны шилдэг дуу”-ны шагналыг хүртжээ. Дуучин Бейонсе охин Блю Айви Картерын хамт "Brown Skin Girl" бүтээлээрээ “Шилдэг клип” төрөлд шагнал хүртсэн бол Дуучин Лэйди Гага, Ариана Гранде нар "Rain on Me" дуугаараа “Поп дууны шилдэг дуэт” төрөлд шагнал хүртсэн байна.


    Харин Канье Уэст "Jesus is King" цомгоороо “Христийн орчин үеийн шилдэг цомог” төрөлд “Grammy”-н шагналын эзэн болжээ. Бейонсе мөн “Black Parade” дуугаараа шилдэг “R & B” дууны төрөлд шалгарч, 28 дахь удаагаа “Grammy”-н шагнал хүртсэнээр шагналын тоогоор дээд амжилт эвджээ. “Киноны шилдэг дуу” төрөлд дуучин Билли Айлиш Жеймс Бондын тухай киноны “No time to die” дуугаар “Grammy”-н шагнал хүртсэн бол Меган Пити “Шилдэг шинэ дуучин” шагналын эзэн болсон байна.