С.ГАНБААТАР МАХН-ААС ГАРЧ БАЙГААГАА МЭДЭГДЛЭЭ

Улс Төр
khiimori.co@gmail.com
2021-04-29 07:49:37

С.ГАНБААТАР

МАХН-ААС ГАРЧ БАЙГААГАА МЭДЭГДЛЭЭ


МАН, МАХН-тай нэгдэхээ зарласантай холбогдуулан МАХН-ын гишүүн С.Ганбаатар тус намаас гарч байгаагаа дөнгөж сая мэдэгдлээ.

Тэрбээр 2017 оны тавдугаар сарын 16-нд МАХН-д элссэн. Үндсэн хууль болон Улс төрийн намын тухай хуульд заасны дагуу МАХН-ын гишүүнчлэлээс гарч буйгаа албан ёсоор мэдэгдэж, намын батлахаа гардуулан өглөө.

Тэрбээр "Эрх баригчидтай хамтран тэмцэж, бие биедээ хань болж явсан МАХН-ын журмын нөхөд, удирдлага, хамт олондоо сайн сайхныг хүсч байна. 62 суудалтай намыг 63 болго гэж ард түмэн намайг сонгоогүй.

Аргагүйн эрхэнд Эрдэнэт үйлдвэр, Оюутолгой, Тавантолгойд сандайлан сууж, Монголын баялгийг цуслан идэж байгаа МАН-тай би нийлэх боломжгүй. УИХ-д би Эрдэнэтчүүдийнхээ дуу хоолой, байр суурийг өндөрт өргөнө. Эрдэнэтчүүд маань эрх баригчдын хулгайг зогсоогоорой гэж намайг УИХ-д сонгосон” гэлээ.

Холбоотой мэдээ