Чих шуугиж, хатгасан үед хэрхэх вэ

Фото
khiimori.co@gmail.com
2021-05-16 10:08:58


Нэг.

Олон цаг чихэвч хэрэглэх, чанга дуу сонсох, чанга яригчийн дэргэд байсны улмаас чих шуугиж өвддөг. 

Мөн тархины судас хатуурах, толгой өвдөх зэргээс бол чих өвдөх нь бий.

Хоёр.

Хэрвээ та олон цагаар чихээ өвтгөхөөр чанга дуу чимээтэй газар байсан бол 24 цаг тайван намуун орчинд байх хэрэгтэй. 

Чихээ амраахгүй бол чих хатуурах цаашлаад сонсгол муудах эрсдэлтэй.

Гурав.

Та жилдээ 1-2 удаа мэргэжлийн эмчид үзүүлэх хэрэгтэй. 

Хэрвээ таны чих 3 дээшгүй өдөр хатгуулсан бол заавал эмчид үзүүлээрэй.

Дөрөв.

Чих өвдсөн үед сэрүүн орчинд унтаж, амрах хэрэгтэй.

Тав.

Зөвхөн эмчийн заавраар эм худалдан авах хэрэгтэй. 

Баталгаа эм тариа таны чихний сонсолд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй.

Зургаа.

“Гинкго Билоба” ургамлыг эмчилгээний зориулалтай өдөрт дуслаар гурван удаа хэрэглэх. 

Уг эмчилгээний зориулалттай ургамал  чихний өрөвслийг дарахаас гадна чих шуугих үед эерэгээр нөлөөлнө.

Долоо.

Чих шуугих, хатгуулсан үед чангаар ярих, дуу чимээ ихтэй газар олон цаг байхыг хэрэггүй.

Найм.

Чих шуугих, хатгуулж өвдөх үе та аль болох тайван байж, өвчнөө даамжрахаас сэргийлээрэй.


Ес.

Чих өвдсөн үед архи, согтууруулах ундаа хориотой. 

Эдгээр бүтээгдэхүүн чихийг өрөвсүүлдэг байна.

Арав.


Чих хатгаж, өвдсөн үед давсыг уусмалаар чих рүүгээ хий хэмээн иргэд зөвлөдөг. 

Харин энэ арга чихийг өвтгөдөг байна.
       

                         Хийморь Чука