МАХН-ыг татан буулгаж МАН-д нэгтгэнэ

Улс Төр
khiimori.co@gmail.com
2021-05-17 14:17:30


Өнөөдөр МАХН-ын төв байранд тус намын бүгд хурал (хуралдай) хуралдав.

Энэ хурлаар МАХН-ыг татан буулгаж, МАН-д нэгтгэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

Энэ үйл явдалд зориулж МАХН, МАН-аас тус намын 100 жилийн ойд зориулж медаль (медалион) гаргажээ. 

Хоёр намыг нэгдэхээс өмнө МАН-аас тус намын 100 жилийн ойд зориулж энэ тэмдгийг гаргасан байна.


Харин хоёр нам нэгдэхээр намын удирдлагууд шийдвэр гаргасны дараа тэмдгийн загварыг өөрчилж шинээр хэвлүүлжээ. 

"Тусгаар тогтнол-Хөгжлийн зуун" уриатай энэ тэмдгийг хоёр нам нэгдсэний билэг тэмдэг болгосон байна.


МАХН-ын бүгд хурлаар МАХН-ыг МАН-д нэгтгэж, МАХН-ыг татан буулгах асуудлаар шийдвэрээ гаргаж МАХН-ын Их хурал хуралдаж, тус намыг татан буулгасан тухай мэдээллийг даваа гаригт буюу өнөөдөр УДШ-эд хүргүүлэв.


Холбоотой мэдээ