"Ерөнхий сайдыг нэр хүндэд халдсан гэж үзэж 100 сая төгрөг нэхэмжиллээ"

Улс Төр
khiimori.co@gmail.com
2021-05-21 12:37:11


УИХ-ын дэд дарга С.Одонтуяа мэдээлэл хийлээ.

Тэрээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг нэр хүндэд халдсан хэмээн шүүхэд хандаж, 100 сая төгрөг нэхэмжилж буй тухайгаа хэллээ.

Тухайлбал тэрээр,Тавдугаар сарын 10-ны өдөр Засгийн газрын 100 хоногт хийсэн ажлыг тайлагнасан. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ миний нэр хүндэд халдсан. ХУД-ийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд би нэхэмжлэл гаргасан.

Хэн дуртай хүнийхээ утсыг чагнаж, нотолгоогүйгээр гүтгэлэг явуулах нь туйлын хариуцлагагүй үйлдэл. Шүүхээс хэнийг ч гэм буруутайг эцэслээгүй байхад сөрөг хүчнийхээ, тэр дундаа УИХ-ын Дэд даргын нэр хүндэд халдсан нь туйлын хариуцлагагүй асуудал.

Ийм явдал ахин гаргахгүйн тулд энэ асуудлыг эцсээ хүртэл хөөцөлдөнө. Нэр төрөө сэргээлгэнэ” гэлээ.


Холбоотой мэдээ