Г.Занданшатар: Муу зээлийн хар жагсаалтад багтсан 71 мянган иргэн, ААН-ийг нэг удаа цагаатгана

Эдийн Засаг
khiimori.co@gmail.com
2021-05-29 14:49:12


УИХ-ын дарга Г.Занданшатар бизнес эрхлэгчидтэй уулзаж, цар тахлын үед авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ болон тулгамдаж байгаа асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцож байна.

Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар: Эдийн засгийн хөгжлийн яам байгуулах хуулийн төсөл бэлэн болсон. Төрөөс эдийн засгаа хөгжүүлэх салбар, төслүүдэд санхүүжилт бодлогоор дэмжих чиглэл барьж ажиллана. 

Цаашаа зээлийн хүү бууруулах чиглэлд дорвитой арга хэмжээ авч ажиллана. 

Хүүгийн түвшин 1.7 нэгжээр буурсан.

Цаашдаа аж ахуйн нэгжүүд нэгдсэн бодлоготой, зохион байгуулалттай ажиллах чиглэл рүү явах ёстой. 

Худалдаа аж үйлдвэрийн зөвлөлийг УИХ-ын даргын дэргэд байгуулахаар болсон.

Цар тахлаас болж дэлхийн олон улсад хатуу хөл хорио тогтоосон. 

Манай улс хамгийн их хөл хорио тогтоосон улсын нэг мөн. 

Цар тахлаас болж үйл ажиллагаа нь доголдсон аж ахуйн нэгжүүдийг нэг гараанаас гарах, их сэргэлтийн бодлогыг Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимаас дэвшүүлж байгаа. 

Өнөөдөр Монголбанктай ярьж байгаад зарим саналыг хүлээн авч, шийдвэрлүүлэхээр болж байна. 

Тухайлбал:

Монголбанкны зээлийн мэдээлийн санд бүртгэлтэй байгаа 71 мянган иргэн муу зээлийн хар жагсаалтын мэдээллийг харагдахгүй, цагаатгахаар боллоо.

Мөн бизнесийн байгууллагын зээлийн мэдээллийн санд бүртгэлтэй муу зээлийн түүхийн ар жагсаалтыг цагаатгана. 

Энэ бол өршөөл биш, нэг удаагийн тохируулга юм. 

Харин цаашдаа иргэн, ААН-д муу зээл, муу түүх үүсгэхгүй байх нь маш чухал. 

Хэрвээ дахин муу түүх үүсгэвэл нээлттэй харагдаад явна.

Хоёрт, зөвшөөрлийн хуулийн ажлын хэсгийг байгуулсан. 

Төрөөс 1400 гаруй зөвшөөрөл байгааг 400 болгож бууруулна, цахимжуулна. 

Худалдаа аж үйлдвэрийн танхимын хуулийг батлах хүрээнд бизнес эрхлэх зөвшөөрлийг хувийн хэвшлийнхэнд шилжүүлнэ. 

С зөвшөөрлийг танхим өөрөө өгдөг болно. 

Зөвшөөрлийн хуулийн төслийн эхний хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр С.Ганхуяг гишүүн ажлын хэсгийг ахалж байна” гэлээ.

Холбоотой мэдээ