Өндөр зэрэглэлийн үхрийн махны “Primeat” брэндийг танилцуулж байна

Эдийн Засаг
khiimori.co@gmail.com
2023-11-08 11:09:03

Бордох аж ахуйд үхрийг уургийн өндөр агууламжтай үр тарианы тэжээлээр бордсоноор маханд өөхөн судал буюу гантиглал үүсэж, зөөлөн, шүүслэг, амттай болсноор стэйк болон шарж боловсруулдаг хоолонд илүү тохиромжтой байдаг.

Гантигласан, монгол үхрийн махны "Primeat” брэндийн танилцуулга 2023 оны арваннэгдүгээр сарын 8-наас 12-ны өдрүүдэд Шангри-Ла төвд явагдаж байна.

Мэтагро компанийн тухай

Мэтагро компани олон улсын стандартад нийцсэн, өндөр чанартай хөдөө аж ахуйн хүнсний бүтээгдэхүүнийг эрчимжсэн мал аж ахуй болон ухаалаг газар тариаланг хослуулан хөгжүүлэх замаар зах зээлд нийлүүлэх зорилготойгоор 2021 онд байгуулагдсан.

Мэтагро компани нь жишигт хүрсэн эрчимжсэн мал аж ахуйн цогцолбортоо байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа эрхэлж, хүнсний аюулгүй байдлыг хангахад шаардлагатай хөрөнгө оруулалт, техник, технологийн шийдлийг нэвтрүүлж, ажиллагсдадаа өндөр бүтээмжтэй, тав тухтай, эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амрах нөхцөлийг бүрдүүлсэн юм.



Холбоотой мэдээ